Өндөр зэрэглэлийн орон сууц авахад юунд анхаарах вэ?

1. Байршил
Орон сууцны байршил түүний ирээдүйн үнэ цэнд чухал нөлөө үзүүлдэг. Өндөр зэрэглэлийн орон сууц ихэвчлэн хамгийн таатай байршилд баригдсан байдаг ч анхаарах хэрэгтэй зүйлс цөөнгүй бий. Иймээс таны худалдан авах гэж буй сууц хаана баригдсан, орчин тойронд нь ямар барилгууд байгаа, хотын төвөөс хэр хол, ирээдүйд байршил нь хэрхэн өөрчлөгдөх зэргийг чухалчилж үзэх нь зүйтэй. Үнэ цэн нь өсөх байршилтай үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах нь хамгийн найдвартай хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болох юм.
 
2. Тав тух
Орон сууц худалдан авахад анхаарах чухал зүйлсийн нэг нь тав тух. Жижиг зүйл байсан ч таны тав тухыг ямар нэг байдлаар алдагдуулж байвал энэ нь үнэ цэнтэй хөрөнгө оруулалт байж чадахгүй. Орчин үеийн барилгууд экстерьерийн өвөрмөц хийцтэй, энтерьерийн оновчтой шийдэлтэй байхаас гадна оршин суугчдын хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн ухаалаг шийдлүүдийг тусгаж өгснөөрөө сонголт хийхэд улам л хялбар болж байна. Ингээд таны ухаалаг сонголтод амжилт хүсье.  
 
3. Мэргэжлийн байгууллагын үнэлгээ
Таны сонирхож буй орон сууц чанартай эсэхэд эргэлзэхгүйн тулд тухайн сууцанд мэргэжлийн байгууллагын дүгнэлт хийгдсэн эсэхийг судлаарай. Мэргэжлийн хяналтаас гадна хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын үнэлгээ хийгдсэн байвал илүү найдвартай. Үнэлгээ олон зүйлд үндэслэсэн бодитой байх нь чухал. Нэгэнт л чамгүй мөнгө зарж он удаан жил элээх өндөр зэрэглэлийн сууц худалдан авах гэж буй тул хамгийн найдвартай сууцыг авах нь зөв. Иймд танд мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө тусална.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан