Өнөөдөр Монгол Улсын хувьд түүхэн өдөр. Учир нь Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ Монгол, Францын хамтарсан ураны төслийг амжилттай үзэглэлээ. Уг гэрээг санаачлан, хэрэгжүүлэгчид Оюутолгойн төслөөс илүү үр өгөөжтэй байдлаар буюу ард түмэнд ээлтэй, Монгол эх оронд хэрэгтэй гэрээг байгуулсан гэж үзэж байгаа. Гэрээг байгуулснаар улсын эдийн засаг сайжирч, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэгдэж, дэлхийн хэмжээний үйлдвэрийг дагасан хөгжил бий болно. Ерөнхийдөө л ийм үр дүнтэй. Үүнээс гадна уул уурхай, ашигт малтмалын салбарт цаашид хийгдэх томоохон хэмжээний төстэй гэрээнүүдэд үлгэр болж чадахаар гэрээ л гэнэ.
Уг гэрээ Монголын ард түмэнд 5 тэрбум ам.долларын ашиг авчирна. Орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шилжүүлж, яг тухайн орон нутгийнхаа иргэдийн хөгжлийг дэмжинэ ээ л гэсэн. Ногдол ашиг гэж хүлээхгүй. Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд хөрөнгө төвлөрч эхэлнэ. Хамгийн гол нь монголчууд уран олборлож сурна. Тэр туршлагаараа хөгжинө, хөрөнгө, мөнгө олно оо л гээд байгаа юм.
Товчоор дүгнэвэл, уран олборлодог улсууд “баяждаг”. Австрали улс, Канад улс шилдэг уран олборлогчид юм. Хамгийн сүүлд Казакстан уранаа олборлож эхлээд хөгжлийн сууриа тавьсан гэдэг. Эдгээр 3 улс нийт уран олборлолтын 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Энэ орон зайд 200 мянган тонн ураны батлагдсан нөөцтэй, хэмжээгээрээ дэлхийд 10-т багтах ураны том ордтой Монгол Улс хэрхэн байр сууриа эзэлж, хэрхэн хөлөө олохыг өнөөдрийн гэрээг үзэглэхэд гол хувь нэмрээ оруулсан хүмүүс цаашид хариуцлагаа ч мөн хүлээлцэнэ гэж итгэж байна.
Өнөөдрийн ураны төслийн гэрээг үзэглэхэд төслийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн анхны ажлын хэсгийн ахлагч Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, үргэлжлүүлэн үүргийг нь хүлээн авсан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар голлох үүрэгтэй оролцсон. Тухайлбал, ураны төсөл эхлэхээс хөрөнгө оруулалт татах хүртэлх бүхий л ажилд Х.Нямбаатар төслийг анхлан ахалсан гэдэг утгаараа нэр хүндийг нь ихээр үүрч байна.
Тэрбээр 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд байхаасаа ураны төслийг ажил хэрэг болгоход хэлэлцээрүүд, судалгаанууд, байршил дээр нь очиж ажиллах гээд бүхнийг удирдан гүйцэтгэсэн гэж хэлж болно. Монгол талын байр суурийг монголчуудын өмнөөс харж, монголчуудад ашигтайгаар өмгөөлж, илэрхийлж байсан. Энэ бүхэн нь ураны төсөлд хөрөнгө оруулалт татсаны