ЖДҮ-д ‘Итгэлийн зээл олгоно’ гэж амласан МАН-ынхан өөрсдөө ЖДҮ-чид болов


Хоржоонтой юм аа. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэхээр бүлтэрч байжээ. Амласан, амьдралд хэрэгжүүлсэн хоёр нь тас зөрж, тэс хөндлөнгөөр нь шийдсэн жишээ олныг нэрлэж болно.
Жишээ 1.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Давхар дээлийг тайлна” гэсэн. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдэж, гүйцэтгэх засаглал өөрөө УИХ-ын байнгын хорооноос ч олон гишүүнтэй, олон кноптой болсон.   
Жишээ 2.
Хүүхдийн мөнгийн хүүхэд бүрт олгоно гэж амласан. Өнөөдөр нийт хүүхдийн 60 хувь нь хүүхдийн мөнгө авдаг. Тэгсэн хэрнээ, төрөөс олгох 20 мянган төгрөгийг  хүүхдүүдээс минь харамласан хэрнээ, бидний хүүхдийн тав арван төгрөгийн хадгаламжаас татвар авч байгаа нь хамгийн ичихгүй бөгөөд цайрсан шийдвэр.
Жишээ 3.
Төрийн албыг төрлийн алба болгохгүй гэсэн сайхан заалт МАН-ын мөрийн хөтөлбөрт бий. Гэтэл бодит байдал дээр албан тушаалын эрэмбээр дээрээс нь хөөвөл УИХ-ын даргын хүү Монголбанкинд, Ерөнхий сайдын эгч нь Гаалийн ерөнхий газарт, Ерөнхий сайдын дүү Барилга, хот байгуулалтын яаманд газрын дарга, зарим сайдын нөхөр, эхнэр, хүү нь хаа нэгтээ газрын дарга гээд явж өгнө.
Жишээ 4.
Хамгийн хоржоонтой хэсэг нь энэ заалт. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “ЖДҮ эрхлэгчдэд Итгэлийн зээл олгоно” гэж амлажээ. Харин өнөөдөр амьдрал дээр ЖДҮ эрхлэгчдийнхээ итгэлийг боломжтой нь хамт УИХ, Засгийн газрын гишүүд нь өөрсдөө хулгайлаад байна. Одоогоор сайд асан Б.Батзориг, одоо сайд байгаа Я.Содбаатар, Х.Баделхан, Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар нар буюу Засгийн газрын нийт гишүүдийн гуравны нэг нь, УИХ-аас Ж.Энхбаяр, Солтан, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Ундармаа, Солтан, Н.Учрал, Г.Тэмүүлэн, А.Сүхбат, О.Батнасан нар холбогдоод байгаа. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-д “Итгэлийн зээл” олгоно гэж сонгуулиар амласан МАН-аас гурван сайд тутмын нэг нь, таван УИХ-ын гишүүн тутмын нэг нь ЖДҮ-чин болж, иргэдийнхээ итгэл боломжийг эрх мэдлийнхээ далбаан дор хулгайлжээ.

Itoim.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан