Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц бөгөөд инновац, бүтээлийг дэмжих чухал хүч юм. Шинэ эрчим хүч, шинэ материал, агаарын богино орон зайн эдийн засаг, квант харилцаа холбоо, хүн дүрст робот зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  Хувийн аж ахуйн нэгжүүд дотоодын томоохон зах зээл, хэрэглээг холбож, шинэ замуудыг идэвхтэй нээж, шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинэ эрч хүчийг дайчилж байна.

02-р сарын 13-ны өдөр. Фүжянь Шяншинь шинэ эрчим хүчний автомашины сэлбэг үйлдвэрлэлийн ХХК-ийн тавиурын автомат гагнуурын цехэд ажилчид компьютерийн автомат гагнуурын төхөөрөмжийг ашиглан шинэ эрчим хүчний автомашины цахилгаан тавиурыг гагнах ажлыг хийнэ Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ВЭЙ ПЭЙЧУАНЬ

Шинийг эрэлхийлж, шинэ салбаруудыг хөгжүүлнэ

Хятадын эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл түргэсэх хэрээр хиймэл оюун ухаан, агаарын богино орон зайн эдийн засаг, шинэ эрчим хүчний авто машин зэрэг шинээр хөгжиж буй үйлдвэрлэл болон ирээдүйд чиглэсэн аж үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж байна. Улам олон хувийн аж ахуйн нэгжүүд ирээдүйн аж үйлдвэрийн талбар дахь өрсөлдөөнөө хурдасгахын тулд инновацыг хөдөлгүүр болгон ашиглаж байна.

Бээжингийн "Робот ертөнц"-ийн хэрэглээний хувилбарын үзүүлэх хэсэгт Юшү компанийн нохой дүрстэй робот болон бусад роботуудыг дэлгэн үзүүлжээ (02-р сарын 24-нд)    Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖҮ ХУАНЬЗҮН

Энэ он гарснаас хойш агаарын богино орон зайн эдийн засгийн өсөлт үргэлжилсээр, янз бүрийн бүс нутаг ч мөн хэрэглээний хувилбаруудын төлөвлөлт, хэрэгжилтийг түргэсгэж байна.

Ehang Intelligent Equipment (Гуанжөү) ХХК нь төрөл бүрийн eVTOL буюу эгц хөөрч, буух нисэх онгоц бие даан бүтээж үйлдвэрлэсэн бөгөөд дэлхий даяар мянга гаруй захиалга авсан.

 2024 оны 11-р сарын 05-нд Ehang-ийн нисгэгчгүй цахилгааны босоо хөөрөх болон буух онгоцны авсан CIIE-ийн 7-р инновацын инкубацийн бүсийн зураг    Синьхуа агентлаг. Зургийг: ЖӨҮ ШИНЬ-И

Ehang Intelligent компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ван Жао:

- Хотын агаарын богино зайн орчинд ирээдүйд одоогийн газар дээгүүр давхиж яваа таксинууд шиг олон тооны онгоц нисэх болно гэж хэллээ.

2024 онд агаарын богино орон зайн эдийн засгийг Засгийн газрын ажлын тайланд анх удаа бичиж оруулсан юм. Зарим байгууллага 2025 онд манай улсын агаарын богино орон зайн эдийн засгийн нийт зах зээлийн хэмжээ 859 тэрбум 170 сая юаньд хүрнэ гэж  төсөөлж байна.

Эрэлт хэрэгцээнд анхаарлаа хандуулж, шинэ эрч хүчийг бий болгоно 

Зах зээлийн эрэлтээс эхлээд эрэлтийн асуудлыг хөгжлийн тулгуур болгон хувиргаж, илүү дэвшилтэт, хэрэглэх боломжтой шинэ технологи, шинэ тоног төхөөрөмж, шинэ материал, шинэ ур чадварыг хөгжүүлэх нь хувийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн чиг хандлага болсон.

2024 оны 06-р сарын 19-нд Ehang Intelligent компанийн  агаарын богино орон зайн онгоц Улсын үзэсгэлэн, хурлын төвд (Тяньжинь) нислэгийн үзүүлбэр үзүүлэв    Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛИ РАНЬ

Сүүлийн жилүүдэд Чүнчин хотын хатуу технологи бүхий хиймэл оюун ухааны компани болох "THESEUS" нь өөрийн технологийн давуу талаа бүрэн ашиглаж, тус хотын аж үйлдвэрийн суурьтай хослуулан, ухаалаг харааны технологийг үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр ашиглахыг эрчимтэй дэмжсэн. Тус компанийг үүсгэн байгуулагч Жэн Даочинь:

- Зөвхөн бие даасан судалгаа, боловсруулалт хийхийг шаардаж, үндсэн технологийг эзэмшихийн зэрэгцээ салбарын хүндрэл, бэрхшээлийг онилж, салбарын тэргүүлэх чансаатай хөгжлийн бодит асуудлыг үр ашигтай шийдвэрлэх шаардлагатай байна гэж хэлэв.

Энэ оны Төв хорооны нэгдүгээр номерт баримт бичигт хөдөө аж ахуйн шинэ бүтээмжийг хөгжүүлэх тухай анх дурдаж, "Ухаалаг хөдөө аж ахуйн хөгжлийг ахиулах, хиймэл оюун ухаан, өгөгдөл, агаарын богино орон зайн зэрэг технологийн хэрэглээний хувилбаруудыг өргөжүүлэх" санал дэвшүүлсэн билээ.

 02-р сарын 26-нд Шаньдүн Жинбө Жүнжү шинэ материалын ХХК-д үйлдвэрийн роботууд бутил резинэн бүтээгдэхүүн савлаж байв   Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ГҮӨ ШҮЛЭЙ

Жянсү мужийн Чанжөү хотод Жянсү Лижө мэдээллийн технологийн ХХК нь Наньжингийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн ухаалаг хөдөө аж ахуйн багийн программ хангамж, техник хангамжийн давуу тал дээр тулгуурлан, ухаалаг технологийн салбарт анхаарлаа хандуулж, ухаалаг хөдөө аж ахуйн бүх салбарт үйлчилж байна. Одоогийн байдлаар хувийн хэвшлийн эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийгмийн үйлчилгээ 30 гаруй шяныг хамарч байна.

Жянсү мужийн Лижө мэдээллийн технологийн ХХК-ийн дарга Рүй Жянфэн:

- Ирээдүйд Лижө мэдээлэл Засгийн газрын шийдвэрийг идэвхтэй хэрэгжүүлж, "Хүч чадал", "Ажил хэрэг" болон "Боловсон хүчин" гэсэн гурван тал дээр шаргуу ажиллаж, шинжлэх ухааны илүү олон судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, өгөгдлийг ашиглан газар нутаг, тариаланчид, зах зээлийг холбож, хөдөө орон нутгийн дижитал оюуны хөгжилд хувь нэмрээ оруулна гэж хэллээ.

2024 оны 09-р сарын 25-нд Дэлхийн дижитал худалдааны 3-р экспогийн Тоглоомын шинжлэх ухааны үзэсгэлэнгийн хэсэгт    Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ХУАН ЗҮНЖИ

Үйлдвэрийн кластерийг бүрэлдүүлж, шинэ орон зайг нээнэ

Фүжянь мужийн Ляньжян шяны Кенюань сууринд капролактам үйлдвэрлэлийн томоохон бааз бий. Нэгэн цагт капролактам нь олон улсын томоохон химийн үйлдвэрүүдйин нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байсан.

Бусдаас хараат байхгүйн тулд 2013 онд Hengshen Holding Групп ХХК капролактамыг бие даан үйлдвэрлэхээр шийдсэн.

2025 оны 02-р сарын 24-ний өдөр. Лижөгийн хөдөө аж ахуйн том дата платформ "Дижитал хөдөө аж ахуйн үүлэн тооцоолол" нь газар тариалангийн талбайн дижитал, ухаалаг менежментийг хэрэгжүүлэхийн тулд хиймэл дагуулын зайнаас тандан судлах технологи, цахим газрын зураг, ухаалаг интернет төхөөрөмж зэрэг технологийг бүрэн ашигласан Зургийг: Ярилцлагын зочин

Hengshen Holding Групп ХХК-ийн химийн салбарын (Ляньжян хэсэг) ерөнхий менежер Гү Жүнь сэтгүүлчдэд хандан:

- Үйлдвэрлэлийн хэсгийг нэгтгэсэн химийн утас үйлдвэрлэдэг компаниуд маш цөөхөн байна. Бид химийн эслэгээс химийн үйлдвэр, өөрөөр хэлбэл капролактам үйлдвэрлэх чиглэлээр анх удаа шилжиж байна. Мөн циклогексаноны аж үйлдвэрийн гинжин хэлхээ байдаг. Цаашид капроламиныг бүхэлд нь нийлүүлэх үйлдвэрүүд бий болно гэж хэлэв.

Hengshen групп нь нэг ширхгээс нэг салаа зам гаргаж, технологийн шинэчлэл хийхийг шаардаж, аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээ байгуулан, дараа нь аж үйлдвэрийн сүлжээнээс аж үйлдвэрийн кластерыг өргөтгөсөн.

 02-р сарын 25-нд ажилчид Жэжян Кайлэши технологийн групп ХХК-ийн үйлдвэрлэлийн цехэд тоног төхөөрөмж угсарна     Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ШҮ ЮЙ

"THESEUS"-ийн судалгааны баг нь муруй, өндөр тусгалтай гадаргууд зориулсан 3D согог илрүүлэхсистемийг бүтээсэн бөгөөд илрүүлэх нарийвчлал нь оптик илрүүлэх хязгаараас давсан    Зургийг: Ярилцлагын зочин

Одоогийн байдлаар Фүжянь муж электрон мэдээлэл, лити батарей, нэхмэл эдлэл, гутал зэрэг салбарын хэрэгцээнд нийцүүлэн химийн аж үйлдвэрийн сүлжээг хөгжүүлж, материал ашиглах, шинэ материал хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ нь Hengshen группийн шинэ аж үйлдвэрийн чиг хандлагыг эзэмших шийдвэр зоригийг эрчилсэн юм.

Гү Жүнь:

- Хувийн аж ахуйн нэгжийн симпозиум нь аж ахуйн нэгжийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийг сайжруулахын хэрээр бүтээгдэхүүний хөгжлийн эрэлт нэмэгдсээр байгаа бөгөөд бүх аж үйлдвэрийн сүлжээ үүнээс ашиг хүртэх болно. Шинэ эрин, шинэ аялалд хувийн хэвшлийн эдийн засаг хөгжих өргөн боломж, асар их нөөц бололцоотой болж байна. Бид компанийн хөгжлийн хэтийн төлөвт бүрэн итгэлтэй байна. Өнөөдрийн агаарын богино орон зайн эдийн засаг, шинэ чанарын бүтээмжийг дэмжсэнээр компаниуд маань улам хурдан өсөн дэвжих болно. Цаашид бид хиймэл оюун ухааны салбарт илүү гүнзгий нэвтэрч, ухаалаг хотуудад ухаалаг үйлчилгээний роботуудын үүрэг оролцоог өргөжүүлнэ. Бид дэлхийн жишигт нийцсэн, ухаалаг эрчим хүчний салбарын төв болох зорилт тавин ажиллаж байна гэж хэллээ.

01-р сарын 05-ны өдөр Гүйян хотын Гуань Шаньхү дүүргийн Үндэсний их баяр наадмын талбайд иргэний тээврийн нисгэгчгүй онгоцууд аврах ажиллагааны дуураймал хувилбараар тусламжийн материалыг хүргэв   Синьхуа агентлаг. Зургийг ЮАНЬ ФҮХУН

1-р сарын 09-нд үйлдвэрийн роботууд Рижао хотын Үлянь шяны Ү Жэн группын автомашины гагнуурын цехэд машин гагнаж байна    Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ГҮӨ ШҮЛЭЙ

Урин хаврын улиралд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд маань эрэлт хэрэгцээнд тулгуурласан инновац, ирээдүйг тодорхойлох инновац гэсэн зорилт тавин шинэ замаар хурдтай урагшилж, эдийн засгийн чансаатай хөгжилд хүчтэй түлхэц үзүүлэх болно.

 

Зохиогч: Нийтлэл: ЧЭНЬ СИ, МИ ИНТИН, ЛИНЬ КАЙ, ЯН ЗИЧҮНЬ
Найруулагч: Ц,УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Солонго сэтгүүл
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан