“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ

“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ

 

“Чингис хаан” үндэсний музей нь орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудтай (ЕБС) бүсчилэн ажиллаж, сурагчдын эх оронч үзэл, хүмүүжил, танин мэдэхүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор музейн нэрэмжит Монголын түүх, өв соёлын анги танхимыг нээж дэглэсээр гурав дахь жилийнхээ хичээлийн шинэ жилээ угтаж байна.

2025-2026 оны хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-нд Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийг музейн нэрэмжит танхимыг жишиг танхим болгон засварлаж, дэглэж хүлээлгэн өглөө.

Нээлтийн үеэр Монголын хүүхэд бүрийг их хаадынхаа түүхийг танин мэдэж, эх орноороо бахархдаг, өвөг дээдсээ хүндэлдэг монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготойгоор бид энэхүү нэрэмжит танхимыг байгуулан хүлээлгэн өгч байна. Та бүхний дундаас эрдэм мэдлэгээ эх орондоо зориулж, өөр өөрсдийн мэргэжлийн салбарт Чингис хаан болох эх оронч залуус төрөн гарна гэдэгт итгэл төгс байна хэмээн “Чингис хаан” үндэсний музейн харьяа “Их хуралдай” цогцолборын менежер Г. Ариун-Онон хэллээ.

Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Чингис хаан” үндэсний музейн харьяа Их хуралдай цогцолбор энэ жил ашиглалтад орж ард иргэдээ хүлээн авч эхэлснээр хоёр байгууллага хамтран ажиллахын зэрэгцээ цаашид ч олон ажлыг хийхээр төлөвлөж байна.

May be an image of 2 people and text

May be an image of 7 people

May be an image of 7 people, people studying, chess, childrens toy and text

May be an image of 12 people, people studying, table and text

May be an image of television and text

May be an image of 4 people, chess and text

May be an image of 2 people, people studying and childrens toy

May be an image of 4 people, people studying, chess, book and text

 

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан