Дэлхийн хамгийн гоё 14 хот

Та аль нэг хотод очиж үзээд шууд л дурлаж байсан уу? Тэр нь аль хот вэ? Твиттер, Фэйсбүүкээр явуулсан судалгаагаар дэлхийн хамгийн гоё хотуудад хүмүүс саналаа өгсөн байна. Энд Европын хуучны хотуудаас Хойд Америкийн орчин үеийн их хотуудыг хүртэл жагсааж, шилдгүүдийг шалгаруулжээ. Таны хувьд үүнээс арай өөр саналтай байна уу?
Ванкувер, КанадVancouver-Canada Дэлхийн хамгийн гоё 14 хотВанкуверээс тооллоо эхлүүлж, яагаад энэ хотыг хамгийн гоёд тооцох болсныг дурдъя. Уул, усны хооронд хосгүй байдлаар оршсон энэ хотыг Канадын гайхамшигтай хот гэж хэлэхгүй өөр яах билээ.
Сидней, АвстралиSydney-Australia Дэлхийн хамгийн гоё 14 хотЦацарсан эрэг, үзэсгэлэнт эргийн амралтын газрууд, сэтгэлд үлдэх дурсгалт газрууд гээд Сидней энэ жагсаалтад байр сууриа эзлэх эрхтэй. Түүний гоо үзэмжийг Серри-Хиллз хэмээх ногоон дагуул хот, Бондигоос Кужи руу хүргэдэг эргийн зам зэрэг улам л нэмдэг юм.
Севилья, ИспаниSeville-Spain Дэлхийн хамгийн гоё 14 хотЛорд Байрон нэг удаа Севильяг “жүрж, эмэгтэйчүүдээрээ алдартай тааламжтай хот” хэмээн хэлж байсан удаатай. Ингээд ч зогсохгүй, тус хотын бас нэгэн чимэг бол архитетурын тансаг шийдэл нь юм. Тиймдээ ч дэлхийн хамгийн сайхан хотуудын тоонд оруулсан биз ээ.
Сан-Себастьян, ИспаниSan-Sebastián-Spain Дэлхийн хамгийн гоё 14 хот11 дүгээр байрт мөн л Испанийн нэгэн хот орж байна. Испанийн чухал боомт, аж үйлдвэрийн төв огт байгаагүй ч эргийн энэ хот 1800-аад оны дунд үеэс хааны гэр бүлийн зун амардаг газар болжээ. Бискайн булангийн номин ногоон усаар угаагдсан эргийн алтан шар элс, бүтэн жилийн турш ийм өнгөлөг байдлаа алддаггүй гээд энэ хотын талаар яривал их зүйл бий.
Рио-де-Жанейро, Бразилrio-de-janeiro-brazil Дэлхийн хамгийн гоё 14 хотКопакабаны алдарт эрэг, эргийн амралтын газар хүмүүсийг Рио руу эрхгүй татдаг байж мэднэ. Эсвэл Корковадо уулан дээрх ар-деко стилиэр хийгдсэн алдарт Есүс Христийн аварга том хөшөө жуулчдын сонирхлыг татдаг байж мэднэ. Юутай ч далайгаас Тижукийн Үндэсний ойн цэцэрлэг гээд Бразилийн их хотын байгаль, урлагийн гоо үзэмжийн талаар өгүүлбэл олон юм бий.
Киото, Японjapan Дэлхийн хамгийн гоё 14 хотКиото хотыг хүмүүс дэлхийн хамгийн сайхан хот жагсаалтын 9 дүгээрт оруулжээ. Олон зуун жилийн турш Японы соёлын төв байж ирсэн, уулаар хүрээлэгдсэн энэ хот олон зүйлээрээ олны сэтгэлийг гижигддэг. Хотын зүүн хэсгээр зугаалж, уламжлалт сүм хийдүүдээс хамгийн сайхныг нь үзэж болно.
Брисбен, Австрали1Brisbane-Australia Дэлхийн хамгийн гоё 14 хотАвстралийн хамгийн том хотуудын нэг болох Брисбен нь орчин үеийн өндөр архитектур, ногоон байгууламж, Брисбен хэмээх асар том мөрнийг гайхалтайгаар хослуулж чаджээ. Дашрамд дурдахад хотын төвөөр урсдаг Брисбен мөрөн нь Моретон хэмээх буланд цутгадаг юм.
Венец, ИталиVenice-Italy Дэлхийн хамгийн гоё 14 хотХөвдөг хот Венец хэдийгээр хэдэн сая жуулчин хүлээн авдаг ч дэлхийн хамгийн гоё хотуудын долоод оржээ. Үнэхээр романтик уур амьсгал, сонгодог архитектур, тэнгисийн үзэсгэлэнг давхар харуулдаг болохоор арга ч үгүй биз ээ.
Праг, ЧехPrague-Czech-Republic Дэлхийн хамгийн гоё 14 хотДэлхийн хамгийн гоё хотуудын нэг бол яах аргагүй хоёр хэв маягтай Праг мөн. Шөнөдөө толгой эргэм үдэшлэгт оролцож, партидаад, өдрийн цагаар хачирхалтай нарийн гудамжуудаар нь хэсэх, эсвэл Влтава голын дээгүүр байршсан Карлын гүүрийг үзэж, нүдээ баясгах боломжтой.
Лондон, АнглиLondon-England Дэлхийн хамгийн гоё 14 хотАсар том цэцэрлэг бүхий Букингемийн ордон, готик загвартай парламентын байр гээд олон зүйлээрээ хэзээ нэгэн цагт баригдсан хамгийн сайхан хотуудын нэг цолыг хүртжээ. Элсэрхэг зүүн хэсгээс нь та Columbia Road цэцгийн захыг олж, Гринвич-паркийн давааны орой дээрээс та Темза мөрний цаана орших Canary Wharf цамхгийг бишрэх боломжтой.
Эдинбург, ШотландEdinburgh-Scotland Дэлхийн хамгийн гоё 14 хотТус хот жил бүр болдог наадмаараа алдартай. Гэхдээ инээдэм, урлаг гэхээсээ илүү энэ хотын үзэсгэлэнт төрх энэ жагсаалтад ороход хүргэсэн биш ээ. Хотын зүүн хэсэг рүү Сидней Артураар зугаалж, 823 футын өндөрт орших унтарсан галт уулнаас Шотландын нийслэлийг тольдон хараарай. Тэр үед л та яагаад дэлхийн хамгийн гоё хотын жагсаалтад орсныг мэдрэх болно.
Парис, ФранцParis-France Дэлхийн хамгийн гоё 14 хотФранцын нийслэл Парис хот Европын хамгийн чамин тансаг, загвараараа үлгэр жишээ хотоор олон жил тодорч байсан билээ.
Гудамж, цэцэрлэгт гудам, Эйфелийн өндөр цамхаг, архитектур, урлагийн асар том спектр гээд бүгдийг энэ хотоос олох боломжтой.
Флоренц, ИталиFlorence-Italy Дэлхийн хамгийн гоё 14 хотХотын сүмийн орой Флоренцийг дэлхийн хамгийн гоё хотуудын нэг болгожээ. Хотын зүрхэн хэсгийн дайран гардаг Арно гол, Пьяцца делла Синьория, Сан-Миниато-аль-Монте хэмээх агуу сүм. Энэ бүгд тус хотын дурсгалт газрууд юм.
Ром, ИталиRome-Italy Дэлхийн хамгийн гоё 14 хотМэдээж №1-т Италийн Ром хот оржээ. Мянган жилийн настай барилга, үзэмжит талбай, дэлхийн сонгодог урлаг гээд олон зүйлээрээ энэ жагсаалтыг тэргүүлсэнд гайхах юм алга. Эцэст нь хэлэхэд Ром нь Бель Паес буюу “сайхан улс”-ын нийслэл билээ.
 Эх сурвалж: roughguides.com
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан