Афганистанд шинэчлэл хийхэд тусална гэв


Афганистаны Сангийн сайд Мохаммад Хумайон Кауйми,Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Европын комиссын гишүүн Нэвен Мимица нар уржигдар Афганистаны санхүүгийн салбарт шинэчлэл хийх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Нэвен Мимица “Европын холбооны 474 тэрбум еврогийн шинэ тусламжийн багц энэ орны аюулгүй байдал, энх тайван тогтоох маргааныг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна. Мөн “Илүү тогтвортой нийгэм,эдийн засгийг бий болгох суурь болж өгнө” гэж хэллээ. Тэрээр  “Европын холбоо Афганистан, ирээдүйн бат бөх найдвартай орныг байгуулахыг зорьж байгаа ард түмнийг нь дэмжиж байгааг” онцлов.  Түүнчлэн энэ орны бүх иргэдийн сайн сайхны төлөө ардчилсан Засгийн газрыг гаднын тусламжаас хараат байхыг багасгах, хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна гэж мэдэгдсэн байна. Иймээс Европын холбооны сангаас  Афганистаны хөгжилд зориулсан хөрөнгийг таван салбарт зарцуулна. Үүнээс гадна энэ оронд нүүрлэсэн өлсгөлөн, эрүүл мэндийн чанарыг сайжруулах зорилготой.  Энэ ажилд 80 тэрбум евро зарцуулна гэв.  Мөн Европын холбоо Афганистанд ирэх жил болох  ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд 15 тэрбум евро зарцуулах юм байна.Энэ талаар Сангийн сайд Мохаммад Хумайон Кауйми “Спутник” агентлагт  энэ санхүүгийн тусламж нь Европын холбоо,түүний гишүүд Афганистаныг дэмжиж байгааг харуулж байна гэж ярьжээ. Мөн энэ орны Засгийн газрын системээ бэхжүүлэх, хэрэгжүүлж байгаа ихэнх нь үйлдлийг нь  дэмжиж байна гэв. Үүнээс гадна энэ орныг  энхтайван тогтсон, хөгжингүй орон болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛДскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан