Ангийн маханд дурлагчдад англи, америкийн эрдэмтэд таагүй мэдээ дуулгав

Ангийн мах, ялангуяа зэрлэг гахайн мах идэх дуртай хүмүүсийн чихэнд тун ч таагүй сонсогдож мэдэх нэгэн судалгааг Америк, Английн эрдэмтэд хамтран хийжээ. Тодруулбал Оксфордын их сургууль, Их Британийн Хавдарын судалгааны төв, мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран 2609 хүнийг хамруулсан томоохон судалгаа явуулсан байна.
Судалгаагаар өдөр бүр ямар нэг хэмжээгээр өөх тостой амьтны мах иддэг. Тэр дундаа ангийн мах буюу зэрлэг гахайн мах идэх дуртай хүмүүсийн гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал нь 20 хувиар нэмэгддэг болохыг тогтоожээ. Учир нь судалгаанд хамрагдсан 2609 хүний дийлэнх нь ангийн мах, зэрлэг гахайн маханд нугасгүй дуртай хүмүүс байсан бөгөөд эрдэмтэд тэднийг зургаан жилийн турш тасралтгүй ажигласан аж. Ийнхүү ажиглахад 2609 хүний нэлээдгүй хувьд нь гэдэсний хорт хавдрын анхан шатны шинж тэмдэг илэрсэн нь судлаачдын анхаарлын гадуур өнгөрсөнгүй.
Эрдэмтэд ангийн болон зэрлэг гахайн махны хоббитой дээрх 2609 хүнээс гадна өдөр бүр 21 грамаас доошгүй амьтны гаралтай мах хэрэглэдэг 10 мянган хүнийг тусад нь нэг бүлэг болгон мөн л олон жилийн турш ажиглалт хийж үзжээ. Үр дүнд нь 10 мянган хүний 40 хувь буюу 4000-д нь гэдэсний хорт хавдрын анхан шатны шинж тэмдэг ажиглагдсан байна. Ингэхдээ дээрх 10 мянган хүн ангийн болон зэрлэг гахайн мах биш, харин хонь, үхэр, тэжээвэр гахайн махыг тогтмол хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс байжээ.
Судалгааг удирдан явуулсан эрдэмтэд төрөл бүрийн амьтны махан стэйк буюу бүхэл махнаас аль болох татгалзахыг хүмүүст зөвлөж байгаа бөгөөд бидний хамгийн аюулгүй гэж бодож иддэг тахианы түлж шарсан махыг ч мөн адил таны ходоод гэдсэнд хэзээ ч сайн нөлөө үзүүлэхгүй, удаан хугацаагаар идвэл хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай гэдгийг анхааруулж байгаа юм.
Зөвхөн Англид гэхэд л жилд 40 мянгыг хол давсан хүн гэдэсний хорт хавдраар өвчилдөг бөгөөд эдгээрийн цөөнгүй хувь нь өөх тостой мах идсэнээс болдог гэсэн дүгнэлтэд дээрх судалгаа хүргэж байна. Тиймээс дараахь зурган дээр харагдаж буй мах, махан бүтээгдэхүүнээс аль болох татгалзах буюу олон жилийн турш тогтмол хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө.

Эх сурвалж: http://tusgal.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан