Дуунаас хурдан зорчигч тээврийн нисэх онгоц бүтээнэ

АНУ-ын Жоржиа муж улсын Атланта хотод төвтэй “Hermeus” хувийн компани дуунаас хурдан зорчигч тээврийн нисэх онгоц бүтээх төсөлдөө анхны хөрөнгө оруулалт татсанаа мэдэгджээ. “Hermeus” компанийн санхүүгийн анхны түнш нь хамтын хөрөнгө оруулалттай “Khosla Ventures” сан болсон байна. Тус сан нь Калифорни муж улс оршдог аж. Үүнээс гадна, "хувийн хөрөнгө оруулагчдын нэмэлт оролцоо" ч байгаа аж. “Hermeus” компанийнхан нийт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт татсанаа болон түншүүдийнхээ тоог тодорхой дурдаагүй байна. Цуглуулсан мөнгөө тус компанийнхан дуунаас хурдан нисэх онгоцныхоо хөдөлгүүрийг бүтээх, туршихад зарцуулах аж. 
“Hermeus” компани 5 Махагаас дээш хурдалж чаддаг /цагт 6200 орчим км/ нисэх онгоц бүтээхээр төлөвлөжээ.  Ийм хурдаар Нью-Йорк хотоос Лондон хүртэл Атлантын далай дээгүүр долоон цаг үйлддэг нислэгийг бүтэн хагас цагийн дотор үйлдэнэ гэсэн үг юм. Дуунаас хурдан нисэх онгоцны загварыг ойролцоогоор таван жилийн дараа бүтээнэ гэж тооцоолж байгаа аж. Харин ийм загварын нисэх онгоцуудын үйлдвэрлэлийг 8-10 жилийн дотор эхлүүлэхээр төлөвлөжээ. Дээрх компаниас гадна Америкийн “Boeing” корпорац дуунаас хурдан зорчигч тээврийн нисэх онгоц бүтээхээр төлөвлөж буйгаа 2018 онд мэдэгдэж байв. Харин АНУ-ын “Virgin Galactic”, “Boom Technology” компаниуд ийм нисэх онгоц бүтээх төлөвлөгөөгөө 2016 онд зарлаж байжээ.
Д.Жаргал 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан