Конгод усан онгоц живсний улмаас 200 гаруй хүн сураггүй болжээ


Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын баруун нутгийн Май-Ндомбе нууранд усан онгоц живсний улмаас 30 хүн амиа алдаж, 200 гаруй хүн сураггүй болсон тухай тус улсын эрх баригчид мэдээлэв.


Инонго хотын дарга Саймон Мбоо Вембагийн “Associated Press” агентлагт өнгөрсөн ням гарагийн орой мэдээлснээр, усан онгоцны тавцан дээр байсан хүмүүсийн олонх нь багш нар байжээ. Тус бүс нутгийн зам маш муу тул тэд цалингаа авахаар усан онгоцоор явж байсан аж.

Бямба гарагийн орой цаг агаар гэнэт муудсаны улмаас живсэн усан онгоцны тавцан дээр хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд албаны хүмүүсийн тооцоолж буйгаар хэдэн зуун хүн байсан байж магадгүй ажээ. Тэднээс 80 гаруйг нь аварчээ.

90сая гаруй хүн амтай Конго улсад усан онгоцнууд зорчигчийн тоо хэтрүүлэн аялах нь түгээмэл тохиолддог байна. 

КИНШАСА./VOA/скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан