М.Энхболдын бүлэг У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн Газрыг унагасан бол 5 сайдаас бусад 10 сайдыг УИХын гаднаас хайх буюу, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлнэ гэдэг бүдэг бадаг сураг байсан бол У.Хүрэлсүх кабинетээ дан гишүүдээр бүрдүүлэхээр зэхэж байна.
Тиймээс хамгийн богино хугацаанд ажилласан, ЖДҮ-тэй холбогдож, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн Содбаатар сайд, Кабинетаа унагахын төлөө, ерөнхий сайдынхаа эсрэг зогссон Боловсролын сайд Цогзолмаа нарын буурийг эзлэх сайд нарын нэрийг У.Хүрэлсүх удахгүй өргөн барина. Хан уул дүүрэгт АПУ-гийн Батхүүг унагасан Энх-Амгалан Зам тээврийн сайдад, сэтгүүлч Оюунчимэг Боловсролын сайдад одоогоор зүтгэж байна.
Control.mn