Танкерын дайн: АНУ, Иран нэгнээ буруутгаж байна


Оманы буланд халдлагад өртсөн Японы танкерын их биеэс дэлбэрээгүй минийг Ираны далайчид устгаж байгааг АНУ-ын цэргийнхэн дүрс бичлэгт буулгасан талаар CNN агентлаг мэдээллээ.
Дүрс бичлэг нь нэг минут гаруй үргэлжлэх бөгөөд өөр өөр цагт, өөр өнцгөөс авсан бичлэгүүдийг эвлүүлсэн байжээ. 
Харин Ираны ГХЯ  Америк Оманы буланд түлш ачсан танкерууд руу халдсан хэрэгт Ираныг буруутгаж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж мэдэгдсэн байна. 

Ираныг болсон хэрэгт буруутгаж байгаа АНУ-ын байр суурьтай Их Британи болон Саудын Араб санал нэг байгаагаа илэрхийлжээ. 

Эргэн сануулахад, зургаадугаар сарын 13-ны өглөө торпедын халдлагад өртөн, газрын тосны хоёр танкер шатсан юм. Хөлгийн багийн гишүүдийг Ираны шуурхай алба нүүлгэн шилжүүлж, яаралтай тусламж үзүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. 
 
Г.Бямбасүрэн скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан