АНУ-ын тусгай албад Оросын эрчим хүчний сүлжээ рүү довтолж байгаа гэв


АНУ Оросын эрчим хүчний сүлжээ рүү хийх цахим довтолгоог идэвхижүүлж, Оросын системүүдэд аюултай вирус бүхий программуудыг суулгаж байгаа талаар The New York Timesмэдээлжээ.  Дээрх эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү хортой программуудыг байршуулж байгаа нь Орост өгөх сэрэмжлүүлэг бөгөөд Оростой ноцтой зөрчилдсөн тохиолдолд цахим довтолгоо хийх боломжтой болох гэнэ. 
Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, АНУ-ын тусгай албад сүүлийн нэг жилийн хугацаанд Оросын эрчим хүчний систем рүү хийх халдлагаа нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь цэргийн болон нийгмийн объектуудын цахилгаан эрчим хүчийг тасалдуулах аюул дагуулж байгаа аж.
Америкийн тагнуулын газрын өндөр албан тушаалтны мэдээлснээр Вашингтон 2012 оноос эхлэн Оросын эрчим хүчний системийн талаарх мэдээллийг цуглуулж байгаа ч сүүлийн нэг жилд кибер довтолгоогоо эрс нэмэгдүүлж байгаа юм байна.
Түүнчлэн, АНУ-ын тусгай албаны хэрэгжүүлж буй энэ ажиллагааны талаар одоогоор тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампд мэдээлээгүй байгаа гэдгийг эх сурвалж онцолжээ. Энд дуулгахад, Америкийн хакерууд Венесуэл улсад энэ төрлийн цахим халдлагыг үйлдсэн гэх албан бус мэдээлэл бий. Тодруулбал, энэ оны гурав болон дөрөвдүгээр сард Венесуэл улс даяар цахилгаан эрчим хүч тасалдаж, тус улсын 23 мужийн 21 нь гэрэл цахилгаангүй болж байлаа. Венесуэлийн эрх баригчид энэ талаар НҮБ-д гомдол гарган, АНУ-ын сенатчийг буруутгаж байв.
isee.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан