Хятад, Орос, Монгол аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ


МОСКВА. /RIA Novosti/.
 БНХАУ, ОХУ болон Монгол Улсын Аялал жуулчлалын сайд нарын дөрөвдүгээр зөвлөгөөн Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотод зургадугаар сарын 23-нд эхэлжээ.

Зөвлөгөөний үеэр “Цайны их зам” үзэсгэлэн, "Найрамдал, энх тайван, залуу элч" уриан дор Хятад-Орос-Монголын аялал жуулчлалын зуны зуслангийн нээлтийн ажиллагаа, мөн гурван улсын тамирчдын хооронд зохион байгуулах бартаат замын ралли уралдааныг эхлүүлэх ёслол болон уг зөвлөгөөнтэй холбоотой бусад арга хэмжээ болсон байна.

БНХАУ, ОХУ, Монгол Улсын Аялал жуулчлалын сайд нарын зөвлөлдөх механизмыг 2016 онд бий болгосны дараа гурван тал уг талбарыг аялал жуулчлал, зочид буудлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөгжүүлэх, өргөжүүлэхэд, “Цайны их зам”-ын дагуух аялал жуулчлалын маршрутыг тодорхойлоход, түүнчлэн гурван улсын ард түмний хоорондын нөхөрлөл, сайн хөршийн харилцааг бэхжүүлэхийн тулд  үйл ажиллагааны салбарыг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хамтарсан тогтолцоог бий болгоход ашиглаж иржээ.

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Лоу Шуган Хятад, Орос, Монголын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэчлэл, гүн гүнзгий хөгжил цэцэглэлтийн шинэ эрин үе рүүгээ орсон болохыг цохон тэмдэглэсэн байна. Гурван улс цаашид аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн сацуу боломжоо хуваалцаж, хамтдаа хөгжин цэцэглэх нөхцөлийг бий болгох ёстой гэж тэрбээр мэдэгджээ.скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан