Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхийд
Соёл урлаг
Спорт
Шар мэдээ
Видео
Фото
Нийтлэл
Бусад
No Result
View All Result
Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхийд
Соёл урлаг
Спорт
Шар мэдээ
Видео
Фото
Нийтлэл
Бусад
No Result
View All Result
No Result
View All Result
Замын-Үүд, Эрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна
2019/06/28
Засгийн газрын хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Замын-Үүд, Эрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна
“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлээр 6.6 тэрбум төгрөг, 59 сая ам.долларын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийгээд байна. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 50 хувьд, 2019 онд 80 хувьд хүргэх” гэж тусгажээ.
Талууд хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалт явуулах таатай орчин бүрдүүлж, жишиг бүс болгохоор төлөвлөж байна.
Нисэх онгоцны шинэ буудлын төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлнэ
“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.
Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Консорциум SPV” буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК төслийг хэрэгжүүлэх юм. Концессын хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган нисэх буудлын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Товч мэдээ
- Хувиараа болон аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр бичил бизнес эрхлэгчдэд 20 хүртэл сая төгрөгийг 36 сарын хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй олгох зорилтот төслийг нээлттэй, иргэдийн саналын оролцоотой сонгон шалгаруулах удирдамж батлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв. Зээл олгохдоо тухайн орон нутгийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэх юм байна. Энэ онд тэрбум гаруй төгрөгийг олгох боломжтой бөгөөд аймаг, нийслэлийн дүүрэг бүрт хоёр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
- Хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн учир Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Даваагийн Мөнх-Эрдэнийг эгүүлэн татав. Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, өөрийн болон ажилтнуудынхаа нэр дээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргажээ. Улс орны нэр хүндийг энэ мэтээр унагаж байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Д.Цогтбаатарт үүрэг болгов.
- Гамшиг, осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тусгай зориулалтын хувцас авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрөв. ОБЕГ-ын гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт 50 хувь, алба хаагчдын тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн хангалт 30, холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгсэл 22, аврах тусгай зориулалтын багаж хэрэгслийн хангалт 15 хувьтай байна.
- Энэ онд есөн дүүргийн 151 байршилд 248.8 га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4911 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. НИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэн энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов. Одоогоор нийслэлийн нийт иргэдийн 13.3 хувь буюу 198237 иргэн 10530.3 га газрыг өмчилж авчээ.
- Их эзэн Чингис хааны музей байгуулах тухай асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгов. Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 10-ны хуралдаанаар Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах шийдвэр гарган түүх, соёл, өв уламжлалаа сурталчлан дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсэн юм.
- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, хошой чин ван М.Ханддорж, Халхын хүрээний газрын Бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын дарга, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, үе улиран Засаг хошой чин ван Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр болов.
- Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ой 2019 оны 07 дугаар сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод болно. Түүхт ой болон тус нийгэмлэг Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөнд нэгдсэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
скачать dle 12.0
1 299
ҮЗСЭН
Share on Facebook
Share on Twitter
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Их уншсан
Монгол-Хятадын V экспо нь ямар талуудад анхаарал хандуулсан бэ
21-08-2025, 17:48
99-р авто зам Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулна
21-08-2025, 17:45
Хятадын байгаль орчноо хамгаалах бодлого асар их амжилт олов
21-08-2025, 17:41
Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна
21-08-2025, 17:37
Залуучууд эко амьдралаас мөнгөө харамладаггүй
21-08-2025, 17:34
Ерөнхий сайд Г.Занданшатар “Шивээ Овоо” уурхайд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл
21-08-2025, 14:03
18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
20-08-2025, 13:39
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна
19-08-2025, 10:14
Х.Нямбаатар: Хуучнаар Нарны Титмийн зүүн жигүүрийн объект, газрыг худалдаж
18-08-2025, 15:31
Тал нутагт болзъё-1
15-08-2025, 18:09
《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар)
15-08-2025, 18:03
Соёлоор холбогдох хоёр орны залуус
15-08-2025, 17:59
“Их хурд-Х” шигшмэл морьдын уралдаан Хүй долоо худагт болно
9-08-2025, 14:10
Өвөр Монголын соёлын гайхамшгийг мэдэрч, залуучуудын нөхөрлөлийг үргэлжлүүлнэ
5-08-2025, 13:32
Хятад, Америкийн хүүхэд, залуучуудын найрамдлын үйл ажиллагаа боллоо
5-08-2025, 13:28
Олон мянган жилийн түүхтэй цайны соёл
5-08-2025, 13:23
Дараа жилийн наадам даанч ”ойрхон”
5-08-2025, 13:20
Или Хятадын сүүний үйдвэрлэлийн хүчин чадлыг дэлхийд таниуллаа
5-08-2025, 13:18
Хятад-Монголын 5 дахь экспо 8-р сарын сүүлчээр Хөх хотод болно
5-08-2025, 13:15
5G технологи ямар өөрчлөлт авчрах вэ
5-08-2025, 13:13
Ц.Элбэгдорж “American school of Ulaanbaatar”-ын эзэмшигч болжээ
5-11-2019, 17:29
Монголын анхны эротик кино "Сүүдэрт ургасан цэцэг"-ийн +18 хэсгээс зөвшөөрөлгүй
22-08-2020, 19:29
Дуучин Б.Аззаяа “Баян” Базараад хаягджээ
7-03-2020, 17:09
“FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж
11-11-2022, 15:04
Монгол Улсын иргэд зорчих боломжтой 22 улсад тавигдаж буй ШААРДЛАГА
10-08-2021, 12:26
Холливудын алдарт кинонуудын зураг авалтын үеийн ховор зургууд
7-01-2020, 11:16
Байр суурь: Монголын хамаг баялагийг атгасан “МАК”,"Цайна инвэстмент монголиа",
30-05-2024, 09:40
УИХ-ЫН А.АМАРЗАЯАД Б.ЧОЙЖИЛСҮРЭН ГИШҮҮН БАЙР ''БЭЛЭГЛЭСЭН'' ҮҮ
8-05-2019, 11:55
Хаван буулгах арга
14-02-2019, 16:48
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа
15-05-2025, 10:28
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина
21-05-2025, 10:43
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг”
3-07-2025, 15:02
Виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна
12-04-2021, 14:33
Тамтаггүй баян тагнуулын ерөнхий газрын дэд даргатай танилц
1-05-2019, 16:25
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтсан бүлэг этгээдийг баривчиллаа
8-07-2025, 12:57
Наро банчэн гэгээнтний ханилсан бүсгүйтэй танилц
20-04-2021, 18:17
Ухаа худаг 350 сая ам.доллароор Хонгконгийн бирж дээр зарагдаж, стратегийн
21-05-2025, 10:15
Америкт нууцаар гэрлэсэн жүжигчин хосууд эх орондоо иржээ
1-08-2019, 17:34
Залуу жүжигчин А.Бадамлянхуагийн "секси" гэрэл зургаас
1-11-2019, 17:21
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн ажлын хэсгийн хурал боллоо
3-07-2025, 16:50
Цахилгаан хангамж
Дулаан сантехник
Барилга, засвар
Цэвэрлэгээ, ариутгалын үйлчилгээ
Цэцэг, ногоон байгууламжийн үйлчилгээ
Үйлчилгээ
Цахилгаан хангамж
Дулаан сантехник
Барилга, засвар
Цэвэрлэгээ, ариутгалын үйлчилгээ
Цэцэг, ногоон байгууламжийн үйлчилгээ
No Result
View All Result
Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхийд
Соёл урлаг
Спорт
Шар мэдээ
Видео
Фото
Нийтлэл
Бусад
© 2021
Зэвсэгт хүчний Соёмбо сонин
- Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалагдсан.