УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн өрөө Төрийн ордны 432 тоотод байдаг. Түүний өрөө байнга түшжээтэй багагүй хугацаа өнгөрүүлж байна. Тэрбээр УИХ-ын чуулганы цөөхөн хуралд ирж суусан.
Тодруулбал, МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг шийдэх хуралд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг шийдэх зэрэг зэрэг цөөхөн хэдэн хуралд суусан. Ерөнхийдөө, томилгооны хуралд л тэр ирдэг гэсэн үг. Харин эдгээр өдрүүдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ чухал үед ч Б.Наранхүү гишүүн байхгүй л байна. Тиймээс түүний өрөөний хаалганы бариул "тоосонд дарагджээ"
Эх сурвалж: zarig.mn