ОХУ СЕРБИД ЗЭЭЛ ОЛГОНО


ОХУ Сербид 172 сая гаруй еврогийн зээл олгох гэрээг бэлдэж байна гэж Сербид суугаа Оросын Элчин сайд Александр Ботсан Ярченко мэдэгджээ. Тэрээр "Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн  нэгдүгээр сарын 17-нд Белградад айлчилсан. Энэ үеэр шинээр зээл олгох тухай Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан" гэж "Спутник" агентлагт ярьсан байна.

172 сая гаруй еврогийн зээлийг ялангуяа, төмөр замын нэгдсэн хөдөлгөөнийг хянах төвийг байгуулах, Сербийн дэд бүтцийг цаашид хөгжүүлэхэд зарцуулах ажээ. ОХУ, Сербийн төмөр замын компани 2013 онд 941 сая ам.долларын өртөгтэй Сербийн төмөр замын дэд бүтцийг шинэчлэхэд хамтран ажиллах төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Үүнд зарцуулагдах төсвийн 800 сая ам.долларыг ОХУ зээлэхээр болсон аж.

Харин өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-ын төмөр замын группын олон улсын "RZD" компани, Сербийн төмөр замын компани 230 сая еврогийн төсөвтэй шинэ гэрээг байгуулж гарын үсэг зурсан байна. Гэрээнд бичсэнээр ОХУ энэ төсөлд шаардагдах зардлын 70 хувийг, Серби улс 30 хувийг нь санхүүжүүлэхээр болжээ.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан