Мадурог дэмжсэн гэж үзэн Кубд дахин хориг тавилаа


АНУ-ын Сангийн яам Кубын улсын газрын тосны концернийг Венесуэлийн засгийн газрыг дэмжсэн гэж буруутгаж байгаа юм. 

Венесуэлийн Николас Мадурогийн дэглэмийг “дэмжсээр” байгаа гэж үзэн Кубын Cubametales газрын тосны компанийн эсрэг АНУ-ын Сангийн яам хориг арга хэмжээ тавьжээ. 

Ийнхүү хориг тавьснаар “Мадуро Венесуэлийн газрын тосыг хэлэлцээрт худалдааны хэрэгсэл болгон ашиглаж, Куб улсаас дэмжлэг авахад саад болно” гэж Сангийн сайд Стивен Мнучины илтгэлд дурдсан гэж “Америкий дуу хоолой” агентлаг мэдээллээ.
 
Сангийн яамны мэдэгдснээр, Cubametales  компани Кубын түлшний бүхий л импорт, экспортыг хянадаг бөгөөд Мадуротой нягт бизнес харилцаатай гэнэ. Мөн “Мадуро газрын тосоор цэрэг болон тагнуулын тусламж худалдан авч, төрийн эрхэнд үлдэхийн тулд Кубд ихээхэн найдлага тавьж байгаа” хэмээн АНУ-ын сангийн сайд мэдэгджээ. 

Энд дуулгахад, өнгөрсөн сард АНУ Венесуэлийн дэглэмийг дэмжиж байгаа гэсэн шалтгаанаар Куб руу аялах жуулчлалын журмыг чангатгасан юм. 

Харин Мадуро бүр 2017 онд Америкийн хоригт өртсөн бөгөөд түүнийг өнгөрсөн жил дахин сонгогдсноос хойш Венесуэл улс төр, хүмүүнлэг, эдийн засгийн хямралд орсон. Энэ хямралын улмаас Венесуэлийн оршин суугчид хоол хүнс, эм бэлдмэлийн хомсдолд орсон бөгөөд 2015 оноос хойш хямралаас зугатан цагаачилсан иргэдийн тоо 4 саяд хүрчээ
 
Г.Бямбасүрэнскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан