Өмнөд Солонгосын иргэд хүний биеийн хэмжээтэй секс хүүхэлдэйг хориглохыг шаардаж байна


Өмнөд Солонгост хүний биеийн өндөртэй адил хэмжээтэй секс хүүхэлдэйг хориглохыг шаардсан өргөдөлд иргэд гарын үсэг зурж эхэлжээ. Тэд ийм хүүхэлдэйг нийгмийн ёс зүйг уландаа гишгэсэн үйлдэл гээд 250 мянга гаруй хүн гарын үсгээ зураад байна.
Засгийн газраас хүүхэлдэйн импортыг хязгаарлах тогтоол гаргахад хүмүүс таатайгаар хүлээн авсан гэнэ. Гэтэл тус улсын Дээд шүүхээс энэ аварга хүүхэлдэйг хүний хувийн асуудал гэсэн шийдвэр гаргасны дараа иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн аж.
Өнгөрсөн нэгдүгээр сард Сөүлийн Дээд шүүхээс хүүхэлдэйг порно бичлэгт ашиглаж болохгүй гээд хуулиар хориглосон гэдгийг заажээ. Үүнийг Дээд шүүхээс зургаадугаар сард дэмжсэн ч гаалийн хоригийг цуцалсан байна.
Тэгвэл солонгосчууд энэ асуудлаар гомдол гаргаж, Ерөнхийлөгч Мүн Жэ Инд 237 мянган хүний гарын үсэгтэй захидал илгээжээ. Хөх ордны тэргүүнд хаягласан захидлаас үзэхэд секс хүүхэлдэйн урсгал нэмэгдсэнээр бэлгийн гэмт хэргийн тоо өснө гэсэн байна.
Инчеоны Гаалийн ерөнхий газрын төлөөлөгчийн мэдээлснээр Японоос ийм хүүхэлдэй оруулж ирэхийг зөвшөөрдөг ч Хятадаас импортын хүүхэлдэй оруулж ирэх асуудлыг ярилцаж байгаа гэжээ. Дистрибьютер компанийн зүгээс Өмнөд Солонгост импортолсон секс хүүхэлдэйн тоогоо гаргаж өгөх боломжгүй гэсэн аж.
Өмнөд Солонгост хүний өндөртэй адил хэмжээтэй секс хүүхэлдэй 1 сая воноос 20 сая вонын ханштай байдаг. Үнийн хувьд силикон арьс, нүдний өнгө, биеийг халаах систем зэрэг хүнтэй илүү адилхан болох тусам өртөг өндөр юм байна.
Updown.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан