Гаалийнхан мэргэшсэн авлигачид гэдгээ дахин нотоллоо

Гаалийн байгууллага авлигад хэрхэн өртөж байгаа талаарх мэдээлэлийг бид өнгөрсөн өдрүүдэд хангалттай харж нийгмээрээ жигшин зэвүүцэх боллоо. Тухайлбал, өчигдөр АТГ-ынхан гаалийн байцаагчдын авлигын бичлэгийг задалсан. Тухайлбал, уг бичлэг дээр хэргийг илрүүлэн нэгжлэн хийх явдад гаалийн байцаагч нар бусдаас хахуульд авсан бэлэн мөнгөө нуун далдлах зорилгоор агааржуулалтын хоолой, тавилга зэргийн араар нуусан байсныг харуулсан юм. Шалгалт хийсэн  улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдожээ.
Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн том уриатай энэ байгууллага авлигад бүхэлдээ идэгдэж: алхам бүртээ мөнгө халаасалдаг нь нотлох баримтаар тогтоогдсон гэсэн үг.  Тухайлбал, байцаагчид өдрийн сая гаруй төгрөг халаасалсан хэрнээ “Өнөөдөр ёстой хоосон буулаа” хэмээн өвөр хоорондоо ярьж суусан гэх яриа ч бий. Ялангуяа Замын-Үүдийн боомтоор өдөртөө хэдэн зуун машин, олон мянган хүн бараа тээвэрлэн орж ирдэг. Бараа ихээр орж ирж буй энэ боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг ямар нэгэн аргаар чөлөөлчихвөл түүнийхээ шагналд багагүй хэмжээний шан харамж авдаг нь нотлогдчихлоо.
Яг үнэндээ Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засагт хувь нэмэр оруулахаар хил гаальд ажиллаж байгаа хүмүүс Үндэсний аюулгүй байдалд заналхийлэхээр улс орны тусгаар тогтнол эдийн засаг цаашид яаж сайжрах юм. 
Уг нь Гаалийн ерөнхий газрын дарга нь хүнд суртал авлигагүй хамт олон болж байгаа гээд байдаг. Гэтэл бүхэл бүтэн гаалийн байгууллагын ажилчдын нэр хүнд энэ мэт  авлигачин гэх нэр зүүгээд байгаа энэ байгууллагын үнэн нүүр царай ердөө л энэ байсан гэдгийг гэрчилж байна. Өөрөөр хэлбэл, энэ мэт авлигачдаас болж гаальд шударга үнэнчээр ажиллаж өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн олон хүн бий. Гэтэл өнөөдөр эдгээр хүмүүсийн нэр хүнд бүхэлдээ сэвтэж нийгэм тэднийг АВЛИГАЧИД  хэмээн харж байна гэсэн үг.

Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан