Хар тамхитай тэмцэх газраас орон нутагт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хоёр этгээдийг баривчилжээ. Тодруулбал, энэ сарын 6-нд орон нутагт хийсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэн, гар аргаар боловсруулж байсан хоёр этгээдийг баривчилжээ. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.