Цэцийн даргыг “Бэлгийн дарамт” учруулсан хэргээр баривчилсан гэнэ. Ийм хөгөө хөлдөө чирсэн юм бас байх гэж. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга гэж байгаа. Гэтэл ийм булай асуудалд орооцолдож л явах гэж...
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Өчигдөр Улсынхаа нийслэл Улаанбатараас Сөүлийн чиглэлд ниссэн юм байх. Түүнийг А гэгч эрхэм бас дагалдсан юм байх. Гэтэл тэдгээр нөхдүүд тийнхүү зорчиж явахдаа онгоцны үйлчлэг бүсгүйн биед гар хүрсэн гэнэ. Манайхаас бусад оронд үүнийг “Бэлгийн дарамт” гэдэг тул дор нь л “хаф” хийгээд бариад авалгүй яахав.
Нөхдүүд тэгээд цагдаад баригдсан сурагтай. Гэтэл Монголчууд “Бэлгийн дарамт” гэдгийг Эрүүгийн хуульнаасаа хасчихаад Зөрчлийн хуульд оруулж 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл заасан тул эхнээсээ шившигтэй байдалд орж байгаа нь энэ. Энэ бол том сургамж, хуулийн зүйл заалтаас хассан нөхдөд том дохио. Ийн хэлэхийн учир нь сурсан юмыг сураар боож болохгүй гэгчээр “Бэлгийн дарамт” учруулагчдын гар хулгайч нарынх шиг хаашаа, хэнийг ч голохгүйгээр явж байдаг гэдэг . Бас Цэцийн дээр тэнгэр гэж хол андуурав бололтой.
Б.Эрдэнэ
Эх сурвалж: erennews.mn