Улаанбаатар-утаа: 100 биш ч 40 хувьд нь “баяртай” гэж хэлье


Улаанбаатарын утааны асуудал сүүлийн 20 жил яригдсан.  Үе үеийн эрх баригчид утаатай тэмцэх дөмөгтэй шийдэлд хүрэхгүй байсаар 30-40 жилийг үдэж, Улаанбаатарын утаа саяхныг хүртэл гамшгийн хэмжээнд хүрч, онц байдал хүртэл зарлаж байв. Тэгвэл утаанд ялагдсан 20 өвөл энэ жил арай нэг дээрдэх шиг болов.
Учир гэвэл утааг багасгах урт хугацааны бодлого дуншсаар У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, “сайжруулсан түлш”-ийг энэ өвлөөс хэрэглэж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулж, тус компани нийслэлийн 220 мянган өрхийг сайжруулсан, шахмал түлшээр ханган ажиллаж бий. Хэдийнээс түүхий нүүрс түлж ирсэн Монголчууд гэнэтийн хувьсалд орж, шахмал түлштэй  нүүр тулсан нь сайн, муу шүүмлэлийг дагуулаад буй. “Сайжруулсан түлш” хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй, илч муу, үнс их гардаг гэхчлэн шүүмжтэй нүүр тулсаар өвөлтэй золгов. Харин мэргэжилтнүүдийн хувьд дээрх асуудлуудад эсрэг байр суурьтай байгаагаа удаа дараа хэлж ярьж буй. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг санаатайгаар мушгин гуйвуулж, цахим орчинд эсэргүүцэж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн явуулгаар шахмал түлшийг харлуулах гэсэн оролдлого.Ээрсдэл, эсэргүүцэл байгаа ч  шинэ технологид эргэлзэх хэрэггүй гэдгийг мэргэжилтнүүд  баттай хэлсэн байдаг.
Ямартай ч сайжруулсан түлш нь  хэдэн монголчуудын зохиосон зүйл биш гэдгийг мэдэх нэг нь мэдэх байх. Олон улсад 1890 оноос эхлээд зуу гаруй  жил хөгжиж ирсэн технологи, тоног төхөөрөмж бөгөөд манайх стандартын дагуу, ахуйн хэрэглээнд зохицохоор нэвтрүүлсэн аж.
Дөнгөж эхний өвөлтэйгээ золгоод буй шахмал түлшийг саарын хажуугаар сайшаах иргэд ч байна. Түүхий нүүрс “баяртай” болж, шахмал түлш нэвтэрсэн нь утаанд бага ч болов нэмэр болж байна хэмээн иргэд ам сайтай байгаа.
Түүнчлэн гэр хорооллын өрхүүдийг шахмал түлшээр хангах үүргийг хүлээсэн “Тавантолгой түлш” ХХК ч эрвийхээрээ чармайж ажиллаж байгааг энд дуулгах нь зүйтэй.  Тэд 18 төрлийн шат дамжлагаар олон айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангахаар зорьж ажиллаж байгаа.  Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
6761
“Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангаж байгаа аж. Илчлэгийн хувьд лаборторийн шинжилгээгээр 5500-6500 ккал илчлэгтэй гэсэн мэргэжлийн дүгнэлт гарчээ.
Гэхдээ утааны оргил үе болох тачигнасан хүйтний улирал шахмал түлшний ид шийдийг харуулна. Үнэхээр Монголчуудын сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байгаа утаа бага ч болов буурсан бол төр засгийнхаа шийдвэрт талархах хэрэгтэй.
У.МАНДАХ, FACT.MN
6760
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан