Нямтайширын охин Цэлмүүн Г.Батхүү агсны хүүхдүүдийг буруутгав

Төрийн ордонд гэнэтийн байдлаар амиа алдсан Г.Батхүү агсны хүүхдүүд саяхан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, аавынхаа үхлийг "гаднын нөлөөтөй" хэмээн мэдэгдэж, үнэн мөнийг олтол тэмцэхээ илэрхийлсэн билээ.
Хэвлэлийн хурлын үеэр тэд талийгаачийн үхэлтэй холбоотой 13 секундын бичлэг байгаа хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр ЦЕГ-аас тус бичлэгээр "талийгаачийн ар гэрийнхэнг 15 сая төгрөгөөр залилсан" хэмээн мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор Н.Цэлмүүн өөрийн фейсбүүкт "Бичлэг байхгүй, залилангийн хэрэг удаа дараа үйлдэж байсан “Г” гэгчийн байгаа гэх худал үг л хангалттай байж. Үнэн хэзээд ялна! Талийгаачийн үр хүүхдүүд миний үеийн л залуучууд, нийгэмдээ олигтой хийсэн зүйл лав харагдсангүй, эцгийнхээ үхлээр олон нийтийн өмнө гарч бусдыг гүтгэх замаар нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд. Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр!" хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
Өнгөрөгч долоо долоо хоногт УИХ түүний ах Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд үүнээс болж Ц.Цэлмүүн талийгаачийн гэр бүлийнхнийг буруутгахад хүрсэн бололтой.

Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан