Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байдаг. Албаныхан хэргийн газраас эд мөрийн баримтаар айс гэх нэршилтэй химийн гаралтай сэтгэц нөлөөт бодис хурааж, Т.Билэгжаргалаас биологийн дээж аван, шинжилгээнд хамруулахад мансуурсан болох нь албан ёсоор батлагджээ.
Иймд түүнийг нэг сарын хугацаанд саатуулан шалгах хүсэлтийг шүүхэд хүргүүлсний дагуу шийдвэр гаргаж, Т.Билэгжаргалыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байна. Түүнчлэн дүүргийн цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн хэрэг давхар нээн шалгажээ.
Гэхдээ хохирогчийн зүгээс энэхүү хэргийг хаах хүсэлт гаргаад байгаа аж. Учир нь Т.Билэгжаргалын ээж Б нь гомдолгүй хэмээн удаа дараа тайлбар өгсөн тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Шалгалтын явцад, Т.Билэгжаргал нь хохирогчийн биед удаа дараа гэмтэл учруулан, дарамталж байсан нь баримтаар нотлогдсон байдаг. Түүнчлэн тэрээр төрсөн ээжийгээ олон жилийн турш сэтгэлзүйн дарамтад оруулж, хохирогч зугтаж амьдардаг байсан тухай мэдээлэл бий.
Б.Гантуяа
Эх сурвалж: Zindaa.mn