Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар “мөнгө угаах” гэмт хэргээр шалгагдаж байна


Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар “мөнгө угаах” гэмт хэргээр шалгагдаж байгаа аж.
Тэд 2014 онд дархан цаазат Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт “Ахмадын амралт сувилын цогцолбор” барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр Дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газрыг тухайн үеийн БОАЖ-ын сайд С.Оюунаас авчээ. Гэвч авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьж, бусдад зарж, их хэмжээний мөнгө угаасан хэргээр Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч шалган, яллагдагчаар татсан байна.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгуйн тулд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батбаяр болон түүний эхнэр Т. Баясгалан нарын хилээр гарах эрхийг хязгаарлажээ. Тэдний тусгай хамгаалалттай газарт авсан газрууд нь:
1.Кёкүшюүзан Д.Батбаярын төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд 8 га газар
2. Кёкүшюүзан Д.Батбаярын төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га газар
3. МУГЖ,Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд 5 га газар
4. МУГЖ Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК байгуулж, Чулуутын аманд 10 га газар
5. “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га газар
6. “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд 5 га газар
тус тус авч, хууль зөрчин орон сууц барьж, бусдад худалдан борлуулж мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ. Дархан цаазат газарт аялал жуучлал, амралт зугаалгаас бусад зориулалтаар газар ашиглахыг хуулиар хориглосон байдаг билээ
Сэтгүүлч Б.Отгон 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан