
Уламжлалт ёс заншилтай холбоотой үүссэн тоглоомууд нь хүний бие мах бодод ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд оюун ухаан сэтгэн бодох чадвар, аливаа юмны оньсыг тайлах арга ухаанд ажигч гярхай чанарыг төлөвшүүлэх зэрэг олон давуу талтай.
Шагайн нэршил
Малын хойд хөлийн шаантын нарийн үзүүрт, нөгөө талаараа борви ясны өргөн талд холбогдон орших жижиг цул ясыг шагай гэнэ. Шагайг зарим газарт шаа гэж нэрлэдэг.
Шагайг бог малын, бодын гэж ангилдаг. Харин үхрийн шагайг аргай гэдэг. Мөн буух байдлаар нь өөр өөр нэрлэдэг.
Үүнд бөгтрөгөөрөө дээш харж унавал хонь, хонхор нь дээш чиглэн унавал ямаа, тахираараа дээш харвал тэмээ, шулуунаараа дээш харж буувал морь. Харин үзүүр хэсэг нь доош харж, бөөрөнхий нь дээш харж буувал онх гэж тус тус ангилдаг.
Мөн морь, хонь, тэмээ, ямаа дөрөв болж орхигдох нь ховор, хэцүү эрх байдаг учраас “дөрвөн бэрх” гэж нэрлэдэг болсон түүхтэй. Хэрэв үүнийг буулгасан хүн од хийморьтой байх нь хэмээн билэгддэг билээ.
Эх сурвалж: mnb.mn