Философи гэж юу вэ гэсэн асуултын хариулт эртнээс авахуулаад өнөөдөр хүртэл хүн байх, мэдлэг, үнэт зүйлс, ухамсар, ухаан болон хэлний онцлог гэх мэт асуудалуудыг судалдаг гэдэг.
"Philosophy is the study of general and fundamental problems concerning matters such as existence, knowledge, values, reason, mind, and language."
Корона вирусын үеэр Монгол оронд олон асуудалууд тулгарч буйг философийн талаас ажиглаж дүгнэж хэлэх цаг нэгэнт болсон мэт. Бид өнөөдөр юу ярилцах ёстой вэ гэвэл нэгдүгээрт: эмч нарын мэргэжилийн чадвар болон тэдний шинжлэх ухааны туршлага, хоёрдугаарт: хэвлэл мэдээлэлийн ёс суртахуун, гуравдугаарт: улстөрийн гаргаж буй шийдэлүүдийн хариуцлага, дөрөвдүгээрт: нийт иргэдийн боловсрол, шашин, мухар сүсэг.
Олон улсын мэргэжилийн судлаачид Корона вирусын үеэр авч буй арга хэмжээнүүдийг шүүмжилж дахин шалгахыг шаардаж эхэллээ. Зарим улс оронд жагсаал цуглаан хийж буй ч ил тод харагдах боллоо. Хэд хэдэн оронуудад маск зүүхгүй гадуур алхаж зугаалж эхэллээ.
Монгол оронд вирусын талаар тодорхой мэдээлэл өгч ядаж вирус болон бактер хоёрын ялгааг ойлгуулах хэрэгтэй байна. Энэ олон улсын мэргэжилийн ойлголтуудыг битгий л монголчлоод хачин үгнүүдээр орлуулаад тэрийгээ орчуулга гээрэй. Орчуулга биш оршуулга болдогдоо. Нэгэнт ямарч вирус нүдэнд үзэгдэхгүй тул баталж нотлоход тийм ч амаргүй гэдгийг тайлбарлах. Түүнээс гадна вирус өвчин биш хэнийг ч үхүүлэхгүй гэдгийг ойлгуулах. Өвчин тусах болохоос вирус тусахгүй.
-Мэргэжилдээ хэт бардамнахгүй байх. Нэр хүнд олох гэж мэдэмхийрэхгүй байх. Ямарч мэргэжил бусад мэргэжилээс илүү биш. Цаг үеэс шалтгаалж илүү дутуу мэт харагддаг.
-Нэг нэгнийгээ хөөргөх, магтах шагнах үйлдэлүүдийг болихоос гадна олон нийтийг айлгах сүрдүүлэх тийм ч тустай биш харин ч сэтгэл зүйн дарамтанд оруулна.
-Хэт их аюул тулгарсан мэт сүртэй царай гаргахаас илүү энгийн хэвийн байцгаах чухал. Айдас гэдэг том өвчинөөс болгоомжлох хэрэгтэй гэдгийг л эцэст анхааруулмаар байна.
Философич С.Молор-Эрдэнэ