З.Нарантуяа: М.Энхболд дарга монгол төрийг хүндэтгэж, сайн дураараа өргөдлөө өгөх нь зүйтэй

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан мэдэгдэл хийсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн байр суурийг тодруулж асуулаа. 

Тэрээр “МАН дотор үүссэн хагарал зөвхөн нэг нам доторх тэмцэл гэж харагдахаа больсон. Энэ бол Үндсэн хуульд заасан Монгол Улсын засаглалын дээд байгууллагууд харилцахаа болих байдалд хүргэлээ. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүргэсэн засаглалын хагарал үүсгэж байна. УИХ-ын дарга "Өргөдлөө өгөхөд надад хуулийн үндэслэл алга" гээд байгаад байвал цаашдаа төрийн ажил жинхэнэ утгаараа хямралд орох болно. Тиймээс УИХ-ын дарга ёс зүйн хувьд монгол төрийг хүндэтгэж, сайн дураараа өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Хэрэв ингэж чадахгүй бол цаашдаа Ерөнхийлөгчийн зүгээс УИХ тарах асуудлыг авч үзэх ёстой гэж АН үзэж байгаа. АН-ын бүлгээс ийм санал гаргавал дэмжих болно. Арай ч ийм хэмжээнд хүргэхгүйгээр асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна. Ямар нэгэн зүйлд хэмжээ, хязгаар гэж бий. Төрийн ажил гацаад бүтэн нэг сар болж байна. Энэ хугацаанд маш их зүйлийг УИХ хэлэлцэх байсан. Бид төртэй, засагтай, хуультай улс” гэсэн хариулт өгөв. 


 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан