Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл өнөөдөр “Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна” сэдвээр мэдээлэл хийлээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан:
ЯРИАД БАЙГАА ХОНГИЛ НЬ АТГ ӨӨРӨӨ БОЛЧИХСОН
Авилгатай тэмцэх газар айдсын хонгил болсон байна. Энэ түлхүүр нь Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал нь өөрөө М.Энхболдын мэдэлд байна. Монгол улсад авилгалын асуудлыг шийддэг биш авилгал гэдэг нэрээр дургүй хүргэсэн бизнес эрхлэгч, улс төрч, магадгүй шударга ёсны төлөө яваа иргэдийг ч дуудан айдсын хонгилд хийдэг гэдгийг нөлөө бүхий иргэд, үүгээр ороод гарсан бизнес эрхлэгчид ч хэлж байна. Энэ айдсын хонгил байна гэдгийг мэдэхгүй хүнгүй болтол үйлдлээрээ гэрчилсээр байна.  
Яагаад энэ түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал М.Энхболдын мэдэлд очив?
Та бүхэн мэдэж байгаа, бид жил гаруйн хугацаанд ажилласан байна. Гэсэн ч “60 тэрбумын хэрэг” огт шийдэгдсэнгүй. Одоогийн байдлаар нотлогдчихсон. Олон нийтийн зөвлөлөөс Авилгатай тэмцэх газрын ажлаа хийчих болов уу гээд маш олон удаа гомдол орууллаа, нэгийг нь ч шийдчихсэнгүй. Тэр бүү хэл, АТГ улс төрийн цаг хугацаанд улс төрийн өнгө аясаар хэвлэлийн хурал хийдэг болсныг та бүхэн мэдэж байгаа. Монголын ард түмэн шийдэгдчихээсэй гэж хүлээж байгаа томоохон хэргүүдээс нэгийг нь ч шийдсэнгүй.
Авилгын энэ хонгилоор орсон хүмүүс амаа нээж, үг дугараасай, гэрч хохирогчийг хамгаалах хууль гэж бий шүү дээ.
Эцэст нь хэлэхэд, ийм хонгил байдаг юм байна, тэр хонгил нь өөрөө АТГ болчихсон юм байна. Татвар төлөгчийн нэрийн өмнөөс хонгил руу орох ёстой зүйл ороод байна уу, орохгүй нь ороод байна, жинхэнэ буруутан нь орж байна уу гэдгийг бид хянаж байна. Мөн хууль хяналтын байгууллага ч энэ авилгалчдын хамгаалалтын алба болсон байх магадлалтай. Энэ төрийг  дэлгүүр болгосон, төрийн өмчит компаниудыг гуанз болгосон энэ бүх асуудалд манай Олон нийтийн зөвлөл анхааран ажиллаж байна, цаашид ч ажиллах болно.
Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвбаатар:
“60 ТЭРБУМЫН ХЭРЭГ”-Т ШИНЭ БАРИМТУУД ГАРЧ ИРСЭН 
УЧРААС АХИН НЭЭСЭН
Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлөөс Нийслэлийн прокурорын газарт болж байгаа үйл явдалтай холбогдуулаад удаа дараа шаардлага хүргүүлдэг. Сая 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн ерөнхий прокурор хууль цаазын тэргүүн зөвлөх н.Баярмагнай гэдэг хүнээс бидэнд бичиг ирсэн. Энэ бичигт зааснаар “60 тэрбумын хэрэг” –ийг 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр хаасан, ТЕГ-аас гүйцэтгэх ажлын шугамаар шинэ баримтууд гарч ирж нотлогдсон учраас хэргийг нээгээд 2018 оны наймдугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг дээр нэмэлт ТЕГ-аас нэмэлт бүрэлдэхүүн оруулаад хэргийг сэргээсэн талаар албан бичиг бидэнд ирлээ.
Зүйл анги нь “60 тэрбумын хэрэг” эрүүгийн хуулийн 19.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа. Тухайн гэмт хэрэг материаллаг үйлдэлтэй, материаллаг зүйлчлэлтэй учраас тухайн гэмт хэрэгт оролцсон л байвал завдалт гэх мэт тусдаа ойлголт байхгүй, шууд гэмт хэргийн шинжийг хадгалж байгаа өндөр санкт бүхий ялтай гэж үзнэ.
МАН-ын одоогийн дарга У.Хүрэлсүх мөн “60 тэрбумын хэрэг гэж бий, МАН-ын удирдлагууд холбоотой” гэж хүлээн зөвшөөрч, мэдэгдсэн. Тэгэхээр дээрх хэрэг дээр нэмээд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан гэдэг зүйлүүд нэмэгдэн шалгагдаж байна.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл АТГ-д удаа дараа шаардлага тавьж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлсэн. Гэхдээ яагаад ч юм, энэ хонгил руу оруулах ёстой хүмүүсээ оруулахгүй, тойроод яваад байна. Түлхүүр барьсан нөхөр түгжчихээд оруулахгүй, оруулсан нэгнийг нь гаргахгүй байгаа. Хэн дуртайгаа оруулж жаахан байлгаж байгаад гаргаж ирдэг болчихоод байгаа учраас бид хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байгаа гэдэг асуудал ярьж байна.

Medee.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан