МАН бага хурлаараа хөөхөөр төлөвлөсөн гурван гишүүн

МАН-ын удирдах зөвлөл ээлжит хуралдаанаа төрийн ордонд хийж, бага хурлынхаа товийг гаргасан. Маргааш буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ны Лхагва гарагт Тусгаар тогтнолын ордонд хуралдах бага хурлаар ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох тухай болон намын нэр хүнд унасаган, намын даргын үгнээс зөрсөн, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан буюу 60 тэрбумын хэрэгт оролцсон зарим гишүүдэд намын хариуцлга тооцож хөөх тухай асуудлыг хэлэлцэх аж.

Бидэнд ирсэн баттай эх сурвалжийн мэдээгээр МАН-ын бага хуралд Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг хөөхөөр төлөвлөж, тогтоол үйлдээд байгаа аж.

Улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд Л.Оюун-Эрдэнэ гишүүн нарын залуус парламентын спикерийг огцорхыг шаардаж гарын үсэг цуглуулж байгаа юм. Харин Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар нь М.Энхболд даргын талд хүчтэй зогсож байгаа билээ.


Ulsturch.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан