УИХ-ын гишүүн А.Ундраа: 200 Боксын тамирчинг авчирсан байна

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордноо болж байна. Хуралдаан хаалттай болж байгаа бөгөөд Тусгаар тогтнолын байр руу Бага хурлын гишүүдээс өөр хүмүүсийг нэвтрүүлэхгүй байна. Хамгаалалт өндөр байгаа ба хурал ихээхэн ширүүн уур амьсгал дунд болж байгаа аж.
Харин хурлын талаар зарим гишүүд байр сууриа ийнхүү илэрхийлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА: 200 БОКСЫН ТАМИРЧИНГ АВЧИРСАН БАЙНА 
-УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулах гэж байна. Намын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүний хувиар энэ санал хураалтыг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. УИХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ шийддэг. Бага хурлаар шийддэггүй. Намын Бага хурлын гишүүдийг хууль зөрчсөн үйлдэл рүү түлхэж, турхирч болохгүй гэдэг байр, суурийг илэрхийлчихээд гарч ирлээ. УИХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудал УИХ-ын эрх мэдлийн асуудал. Намын Бага хурлын гишүүд хууль зөрчихвий гэсэн болгоомжилж байна. Би намынхаа Бага хуралд олон удаа оролцож байсан. Хэзээ ч ийм өндөр хамгаалалттай явагдаж байгаагүй. Хамгаалалтын хоёр ч компанийн ажилчин ирсэн байна. Энэ компаниудтай хэн гэрээ хийсэн юм. 200 орчим боксын тамирчинг авчирсан гэж байна. Яагаад тамирчдыг авчрах болов. Хэнийг нь, хэнтэй нь маргалдаан тэмцэлдээнд уриалаад байгаа юм. Маш түгшүүртэй байдалтай байна. Нэр бүхий гишүүдийг намаас хөөх эсэхийг ажиглаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН: НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙГ НАМААС ХӨӨХ АСУУДАЛ ЯРИГДАНА 
-Би УИХ-ын даргыг огцруулахыг дэмжсэн саналтай байгаа. Өнөөдөр нам дотроо хариуцлагын асуудлыг ярих гэж байна. Намын эв нэгдэл нэрээр болохгүй, бүтэхгүй асуудлыг олон жил хаацайлж ирсэн. Тэр идээ бээрийг гаргах гэж байна. Нэр бүхий гишүүдийг намаас хөөх асуудал яригдана.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан