Бид айж эмээхээ байсан нь ТӨР буруутай.
24 сая тусаж 890 мянган хүн амиай алдсан аймшигт өвчнөөс Монголчууд айхаа байжээ.
Юуг хүлээн зөвшөөрөх вэ гэхээр Ковид19-ийг дотооддоо алдаагүй нь Засгийн газар гавьяа гэдэгтэй дөрвөн мөчөө өргөөд санал нэгдэнэ. Гэхдээ энд нэг биш нэлээдгүй буруу зүйл болоод удаж байхад ер мэдээгүй юм шиг Засгийн газар байгаад байх юм.
Анх Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорио тогтооход гаргасан журам нь ёсчилон биелэгдэж байлаа. Хүн болгон амны хаалт зүүж, гараа ариутгаад олуулаа бөөгнөрөхгүй, нус цэрээ хаяхгүй гээд бүгд аюулт тахлаас урьдчилан сэргийлээд байв. За ингэж байтал өндөржүүлсэн бэлэн байдал маань зөрчигдөж эхэлсэн байдаг юм. Бид биш тэд Төр нь өөрөө сонгууль явуулаад зах, гудамжаар гар барьж сүжрээд л нөгөө онцгой дэглэм, урьдчилан сэргийлэх журам лөөлэй болдог юм.
Түүнээс хойш хурал цуглаан, найр хурим гээд зах замбараагаа алдсан. Ковид хаана тархах, хаана тархахгүй байхыг Төр өөрөө шийдээд байдаг. Эцэс сүүлдээ нийтээрээ гараа ариутгах, амны хаалт зүүхээ байсан. Хаа сайгүй энэ журам мөрдөгдөхөө байгаа задгайраад удаж байна. Энд тэндгүй олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулагдаад юун маск, юун зай барих, юун ариутгах вэ. Дэлгүүр, хоолны газрууд бага насны хүүхдэд үйлчлээд ариутгалаа хийхээ ч байж. Нийтийн тээвэр бахь байдаг руугаа шилжээд байна шдээ. Ийм болохгүй ч гээд яах вэ дээ. Хэдэн мянган хүнийг хамарсан сонгууль, наадам гэх зэргийг Төр нь өөрөө зохион байгуулаад байхаар ингэхгүй гээд яах вэ дээ.
Уг нь энэ хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорио нь мөрдөгдөөд сунгагдсан хэвээр л байгаад байдаг. Шуудхан хэлэхэд хөл хорио нь огт мөрдөгдөхгүй болчихоод байна шүү дээ.
Юуг хэлэх гээд байна гэхээр энэ задгай байдал нь хөл хориог сунгах шаардлагагүйг батлаад байх шиг. Энэ тохиолдолд үйлчилгээний байгууллагаа хэвийн горимд нь шилжүүлээд ажиллах нөхцөлийг нь хангаад эдийн засгаа жаахан тэтгэх хэрэгтэй гэж бодогдоод удав.
Эсвэл сүржин нэртэй даржин болоод байгаа хөл хориогоо жинхэнэ утгаар нь хэрэгжүүлбэл ямар вэ.
Бүр гайхаад байх юм. Ажлаа хийсэн шиг хий. Эсвэл тэр хэрэгжихгүй байгаа хөл хориогоо цуцалбал ямар бэ?
Заавал цуцал гэсэнгүй. Ядаж хөл хорионы дүрэм, журмаа сайн мөрдүүлэхдээ ялгавартай хандахаа болих тухай л яриад байгаа юм.
Сэтгүүлч М.Батхишиг