Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо


Авлигын мөнгөө оймсондоо мөнгө нуусан дарга нар буюу МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр боллоо. Шүүх хуралдаанаасшүүгдэгч Н.Баярсайханыг хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оноожээ. Шүүгдэгч Э.Аззаяаг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгов. Харин шүүгдэгч Ш.Тэгвандан,Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилийн хугацаагаар хасаж, мөнгөн торгууль ногдуулжээ.
Шүүгдэгч Н.Баярсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан 831 сая төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан