Өсвөр насны гурван хүү блокон хашааны наана эгнэн суугаад, газ үнэрлэн мансуурч байгаа бичлэг өнөөдөр олон нийтийн сүлжээ сайтуудаар тарж олон хүний бухимдлыг төрүүлээд байсан билээ.
Энэхүү бичлэг дээрх мансуурч буй хүүхдүүдийн хэргийг цагдаагийн байгууллага, тэр дундаа ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар шалгана гэдгээ мэдэгдсэн юм. Энэ бичлэгээс харвал эцэг, эхчүүдийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаатай шууд холбоотой гэдэг нь харагдах биз ээ. Иймд эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих хяналтаа улам нэмэгдүүлэх шаардлагатай байна.