Аргентины Ерөнхийлөгч асан шүүхэд дуудагджээ


Аргентины Ерөнхийлөгч асан Кристина Фернандес де Киршнерийг авлигын хэргээр шүүхэд дуудсан тухай тус улсын Холбооны шүүхээс мэдээлэв. 
"Авлигын тэмдэглэлийн дэвтрүүд” гэх дуулианд холбогдоод байгаа К.Киршнер нь 2007-2015 онд Аргентины Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан билээ. Түүнийг олон сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгаж байгаа юм.
К.Киршнер одоо Сенатчийн алба хашдаг бөгөөд өөрийгөө гэм буруугүй хэмээн шүүхийн мэдэгдлийг үгүйсгэж, түүнд ял тулгаж буй нь улс төрийн шинжтэй хэмээн мэдэгдэж байгаа аж. Тэрбээр шоронд хоригдохгүй байх дархан эрхтэй боловч түүнийг мөрдөн байцаах боломжтой ажээ.
Өнгөрсөн наймдугаар сард цагдаагийн ажилтнууд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд түүний хувийн эзэмшлийн байшингуудын гуравт нэгжлэг явуулсан байна.
Төрийн албанд 12 жил ажилласан жолоочийн хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэний дагуу авлигын хэрэгт холбогдуулан Засгийн газрын өндөр албан тушаалтан болон бизнес эрхлэгч тэргүүтэй олон арван хүнийг энэ оны эхээр баривчилсан юм.скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан