Хоёр улсын хамтарсан сурвалжлах баг Шилийн гол аймгийн Сөнид баруун хошуунд ирлээ. Цэнхэр дээвэртэй, цэвэрхэн тохилог байшин, цэлгэр уужим хашаанд амьдрах иргэдийг Бөхбаатар хэмээх айл байжээ. Бөхбаатар нь Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Сайхантал сууринд аж төрсөн Баруунбулаг багийн малчин аж.
Тэрээр бид бүхнийг очиход уриалагхан хүлээж аван төслөөр худалдаж авсан хашаа байшингынхаа тухайн ярьлаа. Бөхбаатар “Хошууны хөгжил шинэчлэлийн зөвлөлийн төслөөр энэ хашааг 95 мянган юаниар өгсөн. 95 мянган юаниас бэлнээр 45 мянган юанийг Хошуу Хөгжил шинэчлэлийн зөвлөл төлөөд үлдсэн 50 мянган юанийг Хошууны хөгжил шинэчлэлийн зөвлөлийг төлөөлөн таван ядуу буурай өрх айлд амьжиргааны тэтгэлэг болгон өгөхөөр гэрээ хийж маш хөнгөлөлттэй үнээр өгсөн” гэв. Харин 50 юанийг таван жилийн хугацаанд хувааж төлөх буюу таван өрх айлд жилд тус бүр 2000 юань төлөх учир энэ нь түүнд маш хөнгөн тусаж буйгаа хэлж байсан юм.
Одоогоор Бөхбаатар хоёр жил таван өрх айлд амьжиргааны тэтгэлэг болгон өгчээ.
Хошууны хөгжлийн шинэчлэлийн төслөөр худалдаж авсан хашааны нийт талбай 1095 м2, малын саравчны талбай 475м2 юм байна. Уг саравчинд 80 орчим үхэр багтах хэмжээтэй бөгөөд үүндээ үхэр малаа тэжээх, үнээгээ саадаг бол хүйтний улиралд үхрээ хашдаг хэмээн тэрээр ярьж байсан юм.
Т.Номун