"Малчид ч онцгой хамгаалалтанд байх учиртай"


Малчид нутаг тэмцэн нүүж байгаатай Дундговь аймагт тааралдав. Дундговиос Дорноговь руу отроор явж байгаа нь. Нутагтаа намаржаад өвөлдөө өөр нутаг руу нүүж малаа өл залгуулах гэж яваа аж. Монгол улсын хэмжээнд ийнхүү оторлон яваа 2685 өрхийн хоёр сая гаруй мал өөр аймаг хошуунд нүүдэллэн яваатай ийн тааралдана.
Мал төрийн хамгаалалтанд байна гэж Үндсэн хуулиндаа тунхагласан. Хэдийгээр мал хувьд шилжсэн ч байгалийн давагдашгүй хүчин зүйлс ган зудын үед засаг онцгой анхаарах нь хуулиар хүлээсэн үүрэг нь. Зуншлага муу байсан Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Завхан, Өмнөговь, Төв аймагт өвс тэжээлийн аюулгүй нөөцөд шаардагдаг 1 тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргахаар болсон. Гэвч энэ нь их л оройтсон арга хэмжээ битгий байгаасай. Хавар зун намарт нь амжиж шуурхай ажиллах байлаа. Өвлийн хайрууд өвс ногоо олигтой идээгүй мал олноор осгон хорогдох нь лавтай. Мал нь малчинтайгаа туйлдаж яваа. Машиндаа дээлтэйгээ хонон оторлон яваа малчид ч сульдаж сунаж байна.
Мал бол Монголын үндсэн баялаг. Малчид ч онцгой хамгаалалтанд байх учиртай. Төв суурин бараадагдагсад ч малчдаа төвөгшөөдөг нь буруу. Тэдний цаг наргүй уйгагүй зүтгэлээр бид махтай хүнстэй залгаж яваагаа эргэж нэг санах....

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан