Төрийн мөнгийг идээд, дампууруулах тактик дахин хоёр банкинд хэрэгжив үү?

Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд төрийн өмчит компани, яам, агентлаг, сангийн нийт 120 тэрбум байршиж байсан аж. Байсан гэхийн учир нь тухайн банкуудын эзэд нь өөрсдөдөө болон нөлөө бүхий томчуудад чанаргүй зээл хэлбэрээр тараагаад дуусгасан гэж Эргэлт.мн сайтад мэдээлжээ. Энэ асуудлыг АТГ-аас шалгаж байгаа ч ихэд нууцалж байгаа юм гэнэ. 
“Чингис Хаан Банк” ХХК-ийн хувьцааг “Ньюстандарт финанс” ХХК эзэмшдэг. Тус компанийн өмчлөгч нь Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар юм.
Тэд өөрсдөө 68 тэрбум төгрөгийг банкнаасаа авч, чанаргүй зээл болгосон байх юм.
Ш.Бүтэдийн хувьд гадаад худалдааны Энх дулаан ХХК, Нүүдэлчин групп ХХК-тай бол Д.Батаагийн нэр Стандарт партнерс ХХК, Классметс партнерс ХХК, Могулибиз ХХК, Стандарт групп ХХК, ХСИБИЗ ХХК-иудтай холбогддог. Тэрээр 60 тэрбумын тодотголтой М.Энхболдын хүн. Тэгвэл Ц.Баярсайханы хувьд Голденнагет ХХК, Инфохаб ХХК-ийн эзэмшигч, Мондулаан трейд ХХК-ийн захирал.
Чингис хаан банкны II улирлын санхүүгийн тайланг өнгөц сөхвөл:
Харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тухайд хамгийн өндөр хувийг Аса аварга Д.Дагвадорж эзэмшдэг.
Д.Дагвадорж аварга Аса гүүдс ХХК, Аса цирк гээд олон бизнестэй, хэд хэдэн НҮТББ-тай. Түүний ах Д.Сумъяабазарын тухайд, Нэйшнлфанд менежмэнт ХХК, нэлээд хэдэн НҮТББ-тай, Нийслэлийн МАН-ын дарга. Ах дүүс, Б.Баярсайхантай нийлээд 34 тэрбум төгрөгийн чанаргүй зээл авчээ. Б.Баярсайхан бол Үндэсний хөгжлийн газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Асашёрюүгийн хамтрагч.
Ч.Маралмаа нь Д.Сумъяабазарын хадам эгч. Харин  UB DIVERSIFIED LLC нь хятад компани юм байна.
ҮХОБанкны тайлан хугацааны эхэнд болон II улирлын байдлаар:
Тэд төрийн мөнгийг банкиндаа байршуулах тактикыг дангаар хэрэгжүүлэх боломжгүй. Ямартай ч УИХ-ын гишүүдэд зээл гаргаж, чанаргүй болгож хувиргасан тус хоёр банкны дампуурлын дүр зураг тун танил харагдана.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн 45 тэрбум, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 28 тэрбум, ЭМДЕГ-ын 25 тэрбум, “Таван толгой” ХК-ийн 10 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 10 тэрбум, НДЕГ-ын 5 тэрбум, Хөгжлийн банкны 1 тэрбум, Сангийн яамны 2 тэрбум, Албан журмын даатгагчдын холбооны 1.7 тэрбум, ЖДҮХС-гийн  1.4 тэрбум төгрөг байршиж байжээ. Эндээс харвал Капитал банкны дампуурлын замаар мөн л зохион байгуулалттайгаар оруулав бололтой.
Төрийн мөнгийг хамгийн жижигт тооцогддог энэ хоёр банкинд байршуулсан нь том хардлага дагуулж байгааг нуух юун. Банкны эздийн ард нөлөө бүхий эрхмүүд нэр холбогдох нь тодорхой боллоо.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан