АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан таалал төгсчээ

АТГ-ын дэд дарга Жанжаагийн Батсайхан хүнд өвчний учир таалал төгсчээ. Тэрбээр Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг 1987 онд төгсөж, 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, 1999-2000 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны менежер чиглэлээр, 2002-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны их дээд сургуулиудын сургагч мэргэжлээр тус тус төгссөн хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой.
Тэрбээр төрийн албанд нийт 23 жил ажиллажээ. Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус ажиллаж байжээ. Энэ хугацаандаа тусгай хүчний үйл ажиллагааны чиглэлийн үндэсний аюулгүй байдлын чиглэлийн сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.  Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан, АТГ-ыг байгуулагдах цагаас ажилласан анхны комиссаруудын нэг байсан юм. 
2019 оны тавдугаар сард түүнийг АТГ-ын дэд даргаар томилсон билээ. скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан