Танилц: УИХ-аас өнөөдөр баталсан 2021 оны төсөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн анхны цахим хуралдаанд гишүүд байгаа газраасаа оролцож, ирэх жилийн төсвийг баталлаа. Ирэх оны төсвийн тухай хуулийг тухайн оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 
Хуралдаанаар:
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-23023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль,
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,
  • Малын тоо толгой, албан татварын тухай хууль,
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүйд тооцох тухай хууль,
  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,
  • Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль,
  • Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиудыг тус тус баталж, хуулиудын эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй тул батлагдсан хуулиудын эцсийн найруулгуудыг сонссонд тооцлоо. 
Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 8,737,771.7 сая /8.7 ихнаяд/ төгрөг байна. 
Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурьдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө. 




скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан