"Энхсаран"-г дахин ашиглахгүй байхаар шийдвэрлэж иргэдийг шилжүүлж байна

"Энхсаран" сувиллын газрын хариуцлагагүй байдлаас болж Монгол Улс дотооддоо коронавирусын халдвар алдагдлаа гэж мэдээлснээс хойш энэ газартай холбоотой олон асуудал хөндөгдөх болсон юм. Хамгийн сүүлд гэхэд энэхүү сувиллын цаад эзэн нь Д.Сарангэрэл сайд гэж цахим орчинд яригдах болж, улмаар түүнийг коронагаар бизнес хийж байна гэх шуугиан ч явах боллоо. 
Тэгвэл өнөөдөр "Энхсаран" тусгаарлах байрыг дахин ашиглахгүйгээр шийдвэрлэж, энд байгаа бүх хүнийг өглөөнөөс эхлэн шилжүүлж байгаа юм байна. 
Дээр дурдсан хардлага хариуцлагын асуудлаас үүдэлтэй бөгөөд өчигдөр УОК-ын дарга сэтгүүлчийн "Энхсаран" сувиллын газарт ямар нэгэн байдлаар хариуцлагын асуудал яригдах эсэх талаар асуусан асуултад "улс төржүүллээ" гэх хариулт өгсөн нь хардлагыг бүр лавшруулж өгсөн юм. Ямартай ч хэл амны бай болсон энэ газраас халдвар хамгааллын дэглэм дор тусгаарлалтад байсан 1 ба 4 дүгээр байрны нийт 81 иргэнийг өөр цэгт шилжүүлж байгаа юм байна. Өмнө нь гуравдугаар байрны иргэдийг татаж авсан. Харин энд үлдэж буй тухайн байгууллагын ажилчид болон албаныхныг ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу тусад нь тусгаарлаж ажиглалтад байлгах аж.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан