Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

Жүжигчин А.Энхжинг сүүлийн үед элдвээр хэлэх нөхөд олширлоо. Монголын кино урлагт бас нэгэн өнгө нэмж яваа залуу уран бүтээлчдийн нэгдэл болох “Этик продакшн”-ы “Амуре” цуврал, “Хүний цаана”, “Цуурхал”, “Хэлгүй жим” уран сайхны кинонууд нь олны сайшаалыг олонтаа хүртэн амжилттай яваа. Харин “Хэлгүй жим” киноны үзэгчид А.Энхжинд илүү “реакци” үзүүлэх болжээ.

Нэгэн цагт Ардын жүжигчин Б.Дамчаа агсаны бүтээсэн Исмэл тайжийн дүрээс болж хүүхдүүд түүн рүү чулуу нүүлгэж байсан түүхтэй. Тэгвэл “Хэлгүй жим” киноны үзэгчид “Хэлгүй дада” дүрд тоглосон А.Энхжинд ихэд дургүйлхэх болж. Үзэгчид “зэвүү, дургүй хоёр зэрэг хүрмээр” гэх нь энүүхэнд. Бүр “нухчихмаар…”, “муу новш, тааралдсан газар нь…” гэхчлэн болох болохгүй хараал, зүхлийн үгс ар араасаа хөврөх боллоо.“Хэлгүй дада”-гаас болж ийм дайралтад өртөх болсон А.Энхжинд харин үүнд эмзэглэх сэтгэл огт төрөхгүй байгаа гэнэ шүү. Тэрбээр “Үзэгчид кинондоо хэт орсон юм шиг байна лээ. Миний хувьд кино сайн болсон нь харагдаж байгаа юм уу даа гэж бодоод баяртай байгаа шд” гэлээ.А.Энхжинд үзэгчид яагаад дургүйлхэх болсныг энд тайлбарлахаас илүүтэй киноноос үзэх нь дээр биз ээ.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан