Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг тээвэрлэх нислэгүүдийн бэлтгэл ажлыг хангах шийдвэр гарлаа


Улс орон даяар гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын Гамшгаас хамгаалах түр штаб/ГХТШ/ өнөөдөр цахимаар хуралдаж хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа.

Тус хуралд ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом оролцож Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг агаарын тээврээр зөөхтэй холбоотой нислэгийн аюулгүй байдлыг хангах, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулах зэрэг үүрэг чиглэлүүдийг өгөв. 
Түүнчлэн ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах түр штабын гишүүд болон Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, Иргэний нисэхийн үндэсний төв, агаарын тээвэрлэгч “Хүннү  эйр”, “Аэромонголиа” авиакомпаниудын удирдлагууд оролцсон цахим хурал болж орон нутгийн нислэг үйлдэхтэй холбоотой бэлтгэл ажил хангах асуудлаар ярилцлаа.
ГХТШ-аас гаргасан шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
                                                                        Эх сурвалж: ИНЕГ
“Ковид-19” цар тахалтай холбоотой албан ёсны мэдээлэл болон иргэний нисэхийн салбартай холбоотой нэгдсэн мэдээ мэдээлэл, тушаал шийдвэрүүдийг www.news.mcaa.gov.mn сайтаас тогтмол авч байхыг ИНЕГ-аас зөвлөлөө.скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан