Орон гэргүй болсон айл өрхүүдэд шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байна



2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурганы улмаас есөн хүн амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиолоо. Улсын онцгой комисс талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн холбогдох байгууллагууд орон гэргүй болсон айл өрхүүдэд гэр, эрүүл мэнд, хүнс, өвс, тэжээл зэрэг шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байна. Мөн уруудсан малыг эрж хайх, хорогдсон малын тоог гаргах, малын сэг зэмийг устгах ажил үргэлжилж байна. Нийт суманд учирсан хохирлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд Улсын онцгой комисс шаардлагатай бүх арга хэмжээг авч байна.  

Эх сурвалж: Zasag.mn

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан