Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахад бэлэн байна гэж мэдэгджээ


Хятад улс худалдааны хэлэлцээр байгуулахгүй бол тус улсын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахад бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Хятад улс хэлэлцээр байгуулахыг маш их хүсч байгаа. Худалдааны хэлэлцээр байгуулахгүй бол 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах бэлэн байна. Хятад улс АНУ-ыг олон жил ашигласан. Тийм учраас би татвар ногдуулах болно гэдэгт итгээрэй” хэмээн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна.скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан