Хамрах хүрээ: Бакалавр болон магистрын оюутнууд
Хамрагдах хугацаа: Намрын семистр 2021.09.01-2021.12.20 хүртэл хагас жил эсвэл 2021.09.01-2022.06.20 хүртэл бүтэн жилийн хугацаанд суралцах боломжтой.
Тавигдах шаардлага: Солонгос хэлний хос хөтөлбөрийн ангид суралцдаг байх эсвэл Солонгос болон Англи хэлний сайн мэдлэгтэй байх
- ХААИС-д хамгийн багадаа 1семистр болон түүнээс дээш хугацаагаар суралцсан байх
- ХААИС-д суралцаж байх хугацаандаа 70%-иас дээш дүнтэй суралцсан байх
Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө*Замын зардал, даатгал, байр болон хоолны мөнгө, оршин суух үнэмлэх, эрүүл мэндийн үзлэг зэргийг суралцагч өөрөө хариуцна. (Өөрийн хэрэглээнээс хамаараад 1 семистрийн хугацаанд ойролцоогоор 3,000,000-5,000,000 төгрөг болно)
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн анкет
- Суралцах төлөвлөгөө
- Эрүүл мэндийн анкет
- Тодорхойлох захиа
- Дүнгийн тодорхойлолт
- Сургуульд орсон батламж
- Солонгос юмуу Англи хэлний түвшин тогтоох сертифекат (Хэрэв байгаа бол)
Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа: 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар болон Захиргааны байр 205 тоот өрөөнөөс ирж лавлана уу. Мөн international@muls.edu.mn хаягаар бүртгүүлж өргөдлийн анкет авж болно.