Маргааш жасаал зохион байгуулах гишүүд хүчний байгууллагуудын удирдлагатай уулзлаа

УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавиад буй УИХ-ын нэр бүхий гишүүд маргааш төв талбайд жагсаал зохион байгуулахаар болсон. Жагсаал зохион байгуулахаар шийдсэн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар маргааш болох жагсаалтай холбогдуулан хүчний байгууллагын удирдлагуудтай уулзлаа. УИХ-ын гишүүд маргааш 11:00 цагаас эхлэх жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллахыг хууль хүчний байгууллагуудын удирдлагаас хүссэн юм. Хууль хүчний байгууллагын удирдлагууд  Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн дагуу бэлтгэлээ бүрэн хангасан гэдгээ хэллээ. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан