“Зууны мэдээ” сонины 2021.4.28-ны лхагва гарагийн №84 /6562/ дугаарт Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал “Нийтийн эзэмшлийн зам, талбайг тэлэх бодлого барьж байна” гэсэн ярилцлагадаа дүүрэг тус бүрээр зөрчил бүхий хашаа, хайсыг харвал таван дүүрэг хамрагдаж байгаа.
Үүнд Баянгол дүүргийн 27 байршлын 1940 метр, Баянзүрх 431 байршлын 35910 метр, Сүхбаатар 627 байршлын 43602 метр, Хан-Уул 200 байршлын 18887 метр, Чингэлтэй 445 байршлын 15414 метр урт хашаа байх жишээтэй. Манайхаас гурван ээлжээр буулгая гэдэг төлөвлөгөө гаргасан. Нэгдүгээр ээлжинд Баянгол дүүргээс 11, хоёрдугаар ээлжинд дөрөв, гуравдугаар ээлжинд 12 гэх байдлаар гурван ээлж болгож хуваасан байгаа. Хуваасны дагуу нэгдүгээр ээлжин дэх буулгах газруудаас 346 байршил буюу 20 мянган метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт 10 байршлын 322 метр замыг чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор жолооч нараасаа нэг зүйлийг хүсэж уриалмаар байна. Жолооч та явганаар хөдөлгөөнд оролцож буй хүмүүстээ саад учруулахгүй, нийтийн эзэмшлийн явган зам дээр машин тавихгүй байж, хайртай бүхнээ хамгаалж цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй хотын төлөө хамтдаа хичээцгээе. Нийслэлийн зүгээс иргэдийн аюулгүй орчин, тав тухтай байх орчныг нэмэх үүднээс чөлөөтэй орон зайг бий болгохын төлөө ажиллаж байна.