Өнөөдөр 75 мянган иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ

Нийслэлд өнөөдөр вакцинжуулалтын 114 цэг ажиллана. Эдгээр цэгүүдээр 296 багийн 2310 эмч, эмнэлгийн ажилтан 75632 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Синофарм компанийн Вероцел вакцины эхний тунг 32400, хоёрдугаар тунг 42042 хүн тус тус тариулах бол АстраЗенека вакцины хоёрдугаар тунд 1190 хүн хамрагдах тооцоо гарчээ. Вакцинжуулалтын цэгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэвэл,

Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 62019 хүнийг дархлаажуулсан байна. Хэдийгээр вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр дархлаажуулалтын цэг, эмч эмнэлгийн ажилтны тоог нэмсэн ч сүүлийн үед вакцинд хамрагдах “хүнгүй” болж,  вакцинжуулалтын цэгүүд ямар ч ачаалалгүй болсныг эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа юм.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан